Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийнхөн өчигдөр 70-аас дээш цусаа өгсөн доноруудыг “Хүрэл донор”-оор өргөмжилсөн байна.
Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.
Энэ зорилгынхоо хүрээнд тус хоёр байгууллага өчигдөр иргэдэд мэдээлэл өгч, тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэхийг уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )