Өнөөдөр ”Бөөр хамгаалах дэлхийн өдөр”

Автор | Zindaa.mn
2016 оны 03 сарын 10

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд эл өдрийг одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэж байна.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бөөрний өвчлөл сүүлийн 10 жилийн байд­лаар хүн амын өвчлөлийн гуравдугаарт жагсах болсон байна.Энэ өвчин улс орон, хувь хүний эдийн засагт хор хөнөөлтэй өвчин юм. Бөөр биед гүйцэтгэдэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог аж.

Дэлхийн  бөөр хамгаалах өдрийг тохиолдуулан “Улаанбаатар-Мед” эмнэлэг бөөрний үзлэг, зөвлөгөөг өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ны өдөр хүртэл үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top