Илүүдэл өөхөө арилгахын тулд асуудалтай хэсэгтээ мөсөөр өдөрт ердөө 30 минут жин тавихад, мөн дөрвөлжин мөсөөр иллэг хийхэд хангалттай гэнэ.
Хүний бие организмд 2 төрлийн өөхөн давхарга байдаг гэж үздэг: Цагаан болон шар өөх
Өгзөг, гуя, гэдэс, бэлхүүс, ташаа зэрэгт цагаан өөх хуримтлагдах төдийгүй түүнийг арилгахын тулд бид бүх зүйлээ зориулан тэмцдэг ч энэ нь тийм ч сайн нөлөөлдөггүй. Харин шар /бор/ өөх нь бие организмын дулааныг зохицуулж, хүйтэнд бие организмыг дулаан байлгаж, “галладаг” байна. Тэгвэл бие организмд хуримтлагдсан өөхөн давхаргатай тэмцэх шинэ арга нь цагаан өөхийг шар өөх болгон хувиргах замаар арилгадаг байна. Цагаан өөх нь хөрөөд ирэхээр, өөрөөр хэлбэл хүйтэн нөхцөлд шар өөх болон хувирдаг.
Целлюлитын эсрэг жинг бэлтгэхийн тулд дөрвөлжин мөсөө жижиглэж бутлаад атга хэртэйг алчууран уутанд хийнэ. Биеийнхээ асуудалтай хэсгийг алчуураар хучаад дээрээс нь мөстэй жингээ тавиад 30 минут байлгана. Хэрэв танд таагүй, шатаж байгаа мэдрэмж төрвөл энэ аргыг хэрэглэхгүй байхыг зөвлөе.
Сэтгэгдэл ( 0 )