Зөвлөгөө: Өглөөний цайндаа өндөг хэрэглээрэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Өглөө босоод л та ямар нэгэн амттай хоол идэхийг хүсдэг үү .  Бэлтгэхэд хялбархан хэрнээ тэжээллэг, эрүүл мэндэд ашигтай хоол идмээр байна уу. Тэгвэл өндөг хэрэглэ гэж зөвлөж байна. Тахианы нэг ширхэг өндгөнд D витамины өдрийн хэрэгцээний 1/5 нь агуулагддаг. Энэ витамин нь харшилтай хамгийн сайн тэмцэгч бөгөөд дархлалын системийг идэвхжүүлж, ясыг хамгаалдаг ажээ. Өндгөнд агуулагдах уураг, амин хүчил нь булчинг сэргээж, нэмэгдүүлэхэд тустай ба хоолны дуршил бууруулдаг байна. АНУ-ын Луизианагийн их сургуулиас явуулсан судалгаагаар өглөөний цайндаа өндөг хэрэглэвэл идээгүйгээсээ өдрийн турш 400 ккал-иор бага илчлэг авдаг болохыг олж тогтоожээ. Өндөгний протеин нь цадсан мэт мэдрэмжийг удаан хугацааны турш төрүүлдэг тул үдийн цай хүртэл ямар нэгэн зүйл идэх хүсэл төрүүлдэггүй. Өндөг нь илчлэг, тэжээллэг, биед ашигтай  хүнс учраас та өндгийг  чанаж, шарж, өөрт сонирхол төрүүлэхээр бэлтгэж хэрэглээрэй.

З.Марал Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top