Хэдэн хоног их идээд жин нэмсэн байна уу? Турахыг хүсэж байгаа ч яаж гэдгээ мэдэхгүй байгаа бүсгүйчүүддээ зориулан хэдэн зүйл бичихээр шийдлээ . турахын тулд 21 хоног байхад хангалттай гэдэгт та итгэж байна уу? Хэрвээ итгэхгүй байвал туршаад үзэхэд илүүдэхгүй шүү.
Турхахын тулд зөв хооллолт хамгийн чухал. Хэд хоног мах идсэн юм чинь одоо ногоо идэх цаг болсон шүү бүсгүйчүүдээ. Хөнгөн шингэн , өөртөө итгэлтэй алхахын тулд доорх хэдэн зүйлсийг өдөр бүр идэх хэрэгтэй.
Ус : зайлшгүй хамгийн багадаа 2л уугаарай. Ингэснээр гэдсэн дэх бохирдол гадагшлах болно. Мөн өглөө босоод заавал 4 аяга ус уугаарай. Хэрэв тэгвэл өнгөрсөн өдрийн бохирдол гадагшлах өтгөнөө гаргах болно. Дараа нь өглөөнийхөө цайг уугаарай.
Өөхгүй мах : хамгийн гол нь өөхгүй хар мах байх хэрэгтэй. Хоол хийж идэхдээ дандаа шөлтэй хоол хийж идээрэй. Байцаатай шөл , ногоотой шөл гэх мэт олон хоолны сонголт байгаа шүү.
Ногоон ногоонууд : ногоон дундаас ногоон өнгийн ногоонуудыг сонгохыг хичээгээрэй. Учир нь биенд хэрэгтэй ихэнхи амин дэмүүд дотор нь агуулагддаг юм.
Амттан идмээр байвал : тараг , самар , ааруул гэх мэт зүйлсийг идэж болно. Гэхдээ ааруул идэх гэж байгаа бол тослог багатай ааруулыг сонгоорой. Ундаа уумаар байвал зөгийн балтай ус уугаарай.
Дасгалыг хэзээ ч мартаж болохгүй. Үнэхээр залхуу хүрч байвал , ядаж 30 мин гүйгээрэй. Гүйж чадахгүй байвал алхаарай. Дасгал хийхгүй байснаар хөдөлгөөн дутагдана.
Өгзөгний дасгал , хэвлийн дасгал 2г өдөр өдрөөр сөөлжүүлэн хийгээрэй. Хамгийн гол нь эхлээд бие халаалт хийх ёстой. Дасгал дууссаны дараа сунгалтын дасгалыг заавал хийгээрэй. Мөн цагираг эргүүлбэл их үр дүнтэй шүү.
Хүн бүрийн мэддэг хориглох хэдэн зүйл байдаг. Тэр бол мэдэж гаазтай ундаа , гурилан бүтээгдэхүүн , амттан. Мэдээж эдгээр нь таргалуулна. Эдгээрээс өөр таргалуулах бүтээгдэхүүн бол чипс , хэт их амтлагчтай хоол , бэлэн гоймон , пүнтүүз гэх мэт эдгээр зүйлс нь хүний биеэнд хэрэггүй зүйлс юм.
Сэтгэгдэл ( 0 )