Зөв хооллолт нь таныг эрүүл саруул байлгахаас гадна урт наслуулдаг. Түүнчлэн хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол шалтгаан болдог байна.
Цагаан гаа
Цагаан гаа нь хоол боловсруулах явц, шингээлтийг дэмждэг бөгөөд гэдэс дүүрэх, ходоод өвдөхөд хэрэглэнэ. Ингэхдээ цагаан гааг нимгэн хэрчиж усанд буцалгана. Бэлтгэсэн хандаа хоолны хооронд тогтмол ууж хэвших хэрэгтэй. Улмаар шүлс сайн ялгарч, ходоодны шүүс ялгаруулалт болон цөсний үйл ажиллагааг дэмжин хоол шингэхэд эерэгээр нөлөөлдөг байна.
Тараг
Тараг нь пробиотикийн төрлийн хүнс учир lactobacilli гэх мэт ашигтай бактериудын эх үүсвэр юм. Эдгээр бактери нь шингээлт муудах, суулгах, гэдэсний түгжрэл, өтгөн хатахын эсрэг үйлчилж горимонд оруулахад тусалдаг. Аль болох чихэргүй, байгалийн, шинэхэн тараг хэрэглэх нь зүйтэй.
Чихэрлэг төмс
Найрлагадаа витамин В6, витамин С болон нүүрс ус агуулдаг чихэрлэг төмс хоол шингээхэд тустай хүнснүүдийн нэг. Ходоод болон 12 нугалаа гэдэсний шархлаа зэрэг зарим хоол боловсруулах замын эрхтнүүдийг эмчлэхэд төмсийг ашигладаг.
Чидун жимс
Чидун жимс нь хоол боловсруулалтын явцыг дэмжиж элэг, цөс, нойр булчирхайн зөв дэглэмээр ажиллахад тусалдаг. Учир нь чидун жимс нь тэжээлэг бодис арвинтай, усархаг тул жин хасахаар хичээж буй хүмүүст хэрэгтэй хүнс.
Овьёос
Овьёос нь ислэг ихтэй тул бүдүүн гэдсийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэж, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөн хатахаас сэргийлдэг. Хэрэв танд хоол боловсруулах замын ямар нэгэн зовиур байгаа бол овьёосны гурил, овьёосны каш, жигнэмэг хэрэгтэй.
Загасны тос
Загасны тос нь хоол боловсруулах явцыг дэмждэг чухал найрлагатай.
Тодруулбал, загасны тосон дахь омега-3, А, D витамин нь үрэвслийн эсрэг үйлчилж дархлалтын тогтолцоог дэмжсэнээрээ хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
Алим
Алим нь витамин А,С, минерал, кали, фосфороор баялаг бөгөөд өтгөн хаталт үүсгэх шалтгааныг багасгаж, цатгалан мэт мэдрэмж төрүүлдэг.
Гадил
Гадил гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад чухал нөлөөтэй хүнсний нэг. Суулгах үед биеэс алдагддаг кали, элекролитуудыг гадил нөхнө. Мөн хорт нэгдлүүдийг шимэгдүүлж хоол шингээх үйл явцыг эрчимжүүлдэг байна. Өдөр бүр нэг гадил идэх нь хоол боловсруулах замын эрхтнүүдээ "баярлуулах" арга болно шүү.
Сэтгэгдэл ( 0 )