Монгол орны эрс тэс цаг агаарын байдал хүний эрүүл мэндэд олон хэлбэрээр нөлөөлдөг. Ялангуяа хаврын улиралд хүний дархлаа муудах, харшил хөдлөх, зан ааш тогтворгүй болох гээд улирлын чанартай өвчлөл олон тохиолддог. Эдгээрийг хоол хүнсээр дамжуулан зохицуулж болдог байна. Тодруулбал, таны бие организмд ямар төрлийн бодис дутагдаж байгааг идэхийг хүссэн хоол хүнсээрээ тодорхойлж болно. Игээд та юу идэхийг хүсч байна, таны биед ямар өөрчлөлт харагдаж байна түүнийг ажиглаж биед тань ямар эрдэс бодис дутагдаж байгааг мэдээрэй.
-Арьс хуурайших
Бие махбодид "Е" витамин дутагдаж байгаагийн дохио юм. Самар, тослог загас, ургамлын тос хоолондоо ахиу хэрэглэснээр энэ асуудлаас ангижирч болно.
-Үс, хумс хугарамтгай болох
Энэ шинж тэмдэг нь "В" бүлгийн витамин, кальци биед дутагдалтай байгаа гэсэн үг. Тиймээс бүтэн үрийн талх, каша, бүхэл үрийн будаанд танд хэрэгтэй витамин бий.
-Буйлнаас цус гарах
Бие махбодид "С" витамин хангалтгүй байгааг илэрхийлнэ. “С" витамин нь сонгино, сармис, жимс, ногоонд ихээр агууллагддаг. Мөн нохойн хошууны ханд, нарс модны шилмүүсийг чанаж ууж болно.
-Нойр муудах
Энэ нь магни, калийн дутагдлын шинж. Эдгээр микро элементүүд нь чангааз, абрикосын хальс, хар чавга, үзэм, хүрэн манжин зэрэгт ихээр агууллагддаг.
-Тохойны арьс хуурайших
Энэ нь "С" ба "А" витамины дутагдлын тодорхой шинж тэмдэг юм. Тэдгээр нь бүх төрлийн улбар шар өнгөтэй жимс буюу лууван, улаан лооль, абрикос, чангааз, хулуу зэрэгт ихээр агуулдаг.
-Чихэрлэг зүйлс идэхийг хүсвэл
Магадгүй та мэдрэлийн хямралд өртөж байгаагаас энергийн түргэн нөхөлт глюкозыг бие махбодь шаардаж байна гэсэн үг. Ийм тохиолдолд зөгийн бал, цэвэр шоколад хэрэглэх нь ходоод гэдэсний замын асуудал үүсэхээс сэргийлнэ.
-Давслаг хүнс хүсэх
Бие махбодид халдвар орсон, ялангуяа шээс бэлгийн замын системд үрэвсэл хурцдаж буйн дохио. Тиймээс шээсний нарийвчилсан шинжилгээ өгөх хэрэгтэй.
-Давсанд мэдрэг хандах
Энэ дохио нь ходоодны шарх, элгэнд асуудал үүсч буйг мэдээллэж байгаа хэрэг. Давсгүй хүнс нь ходоодны цочролыг намдааж, ходоодыг тайвшруулна.
-Хоол давсгүй мэт санагдах
Та сэтгэлийн гүн хямрал депресст орж байж болзошгүй, эсвэл орсныг илэрхийлж байна. Тиймээс амралтаа авах, эсвэл амралтын өдрүүдээ үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй.
-Самар идэхийг хүсвэл
Бие махбодид хоргүйжүүлэлт хангалтгүй байна гэсэн дохио юм. Тиймээс бүдүүн шулуун гэдсээ цэвэрлэх арга хэрэглээрэй.
-Исгэлэн зүйл идэхийг хүсвэл
Бие махбодид элэгний үйл ажиллагаа, ходоодны цэврүү үүсэлт зэргийг дэмжихэд шаардлагатай байгаа учраас өөрөө нэхэж байгаа юм шүү. Хүнсэнд энэ үед нимбэг, цангис жимс хэрэглээрэй.
-Гашуун зүйлс идэхийг хүсвэл
Таны ходоод, шулуун гэдсэнд асуудал үүссэнийг хэлж байна. Тиймээс бие махбодийн зөөлөн цэвэрлэгээ хийгээрэй.
-Хурц хоол идэхийг хүсвэл
Халуун ногоотой хурц хоол нь хоол шингээлтийг сайжруулах бөгөөд түүнийг хэрэглэхдээ зохистой хэмжээнд, өлөн биш үедээ идэх хэрэгтэй.
-Далайн гаралтай хоол хүнс нэхэх
Энэ асуудал йодын дутагдлыг илэрхийлнэ. Хүнсэндээ загас далайн байцаа хэрэглээрэй.
Сэтгэгдэл ( 0 )