Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс сунаж, харвинтай болдог нь нууц биш. Мөн хүний бие организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөхлөлт үүсэх нь бий. Тэгвэл үүнээс хэрхэн ангижрах талаарх зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.
1. Шүршүүрт усанд орохдоо өөхлөг хэсгийг тусгай бээлий, ширүүн үстэй сойзоор эрчимтэй сайтар үр. Ийм үрэгчийг байнга хэрэглэснээр эвэршсэн эд эсийг арилгаж, арьсыг хүчилтөрөгчөөр амьсгалах боломжийг олгодог давуу талтай.
2. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
3. Далайн давстай халуун ваннанд ор. Далайн давсанд байх үнэт эрдэс бодисууд нь хүний бие организмд нэн таатай нөлөөлдөг. Ийм усанд долоо хоногт хоёроос гурван удаа орвол өөхөн давхарга мэдэгдэхүйц багасна.
4. Түүхий сармис ид. Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг.
5. Цагаан будаанаас татгалз. Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул.
6. Кофены шаарыг хэрэглэ. Чанадаг кофены шаар нь өөхен давхаргатай тэмцэх сайн аргын нэг. Үүгээр ташаа, өгзөг, гэдэс орчмыг сайтар үрж, том алчуураар ороо. Ингэхэд кофены молекулууд өөхлөг эд эсэд нэвтэрч, цусан хангамжийг сайжруулдаг
. Чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс зайлсхий. Төрөл бүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүд, амтат ундаа нь хэвлий, гуя зэрэг биеийн хэсгүүдэд өөх болон хуримтлагддаг.
8. Эрдэнэ шиш Эрдэнэ шиш бол гоо сайханд маш сайн нөлөөтэй бөгөөд нүүрний арьс цэвэр болоод ирдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр өөх багасч, булчины хөгжилд сайнаар нөлөөлдөг.
9. Овъёос Өглөөний цайны хамгийн зөв шийдвэр бол овъёос. Учир нь өлсгөлөнг 4-6 цаг дарж, эрч хүчээр цэнэглэдэг. Мөн организмыг цэвэрлэхэд тусална.
10. Хоолоо амтал. Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )