Үр хүүхэд гэдэг бурхны хишиг, хүссэн бүхэнд заяадаг юм биш ээ гэдэгтэй хэн ч санал нийлнэ байх. Энэ орчлон дээр хэчнээн олон xүн үp хүүхэдтэй болж чадахгүйдээ гутарч явдаг билээ? Харин зарим нь зүгээр л идэж байсан алимныхаа хогийг чулуудах адил амархан гэж боддог. Эмэгтэй xүн сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд жирэмслэх магадлал ердөө 20 хувь баталгаатай байдаг гэнэ. Үр хүүхэдтэй болохыг хүссэн хосуудад энэхүү хорин хувийг хэрхэн нэмэгдүүлж болох талаар эрдэмтэд дараах зөвлөгөөг өгдөг байна.
Байнга секс хий
Та хоёр үp хүүхэдтэй болохоор шийдсэн бол алив төрлийн хамгаалалтуудаа зогсоогоод бэлгийн харьцаагаа олшруулж тогтмолжуул.
Жин хасах элдэв дэглэмийг зогсоо
Илчлэг багатай хоол байнга идэх, хүчээр турах гэж оролдох, хэт турах зэрэг нь өндгөн эсийн боловсролтыг чанаргүйжүүлж, жирэмслэлтийг “хариуцдаг” дааврын тогтмол ажиллагааг алдагдуулдаг байна. Хэрвээ та турах гэж үхэн хатан хичээж байгаа бол үүнийгээ хүүхэд олохоосоо нэлээн хэдэн сарын өмнө хэрэгжүүлээрэй.
Зөв, тогтвортой хоолло
Явдал дундаа хагас боловсрүүлсан бүтээгдхүүн байнга хэрэглэх, эсвэл хэт амтлаг зүйл их идэхийг цээрлэ. Энэ нь таны бэлхүүсний хэмжээг өөрчлөөд зогсохгүй хүүхэдтэй болох боломжийг ч сааруулна. Цусан дахь чихрийн хэмжээ ихэссэнээр адреналины хэмжээ ихэснэ. Харин адреналин нь умайн хөндийг үp тогтооход бэлтгэж өгдөг чухал даавар прогестероныг дайран устгадаг байна. Биеийн жин хэт ихсэх, эсвэл хэт багасах нь хүүхэдтэй болох боломжийг төдий хэрээр бууруулдаг. Энэ үед дааврын эмчилгээ хийлгээд ч тийм сайн үp дүнд хүрдэггүй. Тиймээс биеийнхээ жинг хүүхэдтэй болох оролдлогоосоо өмнө тогтворжуулж авахыг хичээгээрэй.
Эрэгтэй нь “хүйтэнд” бай
Эр хүний бэлгийн замын эрхтнүүд аль болох сэрүүн байвал үp тогтоох чадвар бүхий сайн эр эс боловсруулахад нөлөөтэй. Тиймээс дулаан үед болж өгвөл нимгэн, хөвөн даавуун эдээр хийсэн, чөлөөтэй, биед эвтэй хувцас өмсөх нь чухал. Бариу, зузаан хувцас байнга өмсөх нь бэлгийн замын эрхтнүүд, түүн дотроо үрийн шингэн боловсруулдаг төмсөг хавьд байнгын дулааныг хуралдуулдаг. Дээр хэлсэнчлэн их халуун дулаан орчин нь эр эсийн чанарт муугаар нөлөөлдөг байна.
Зохимжтой улирлаа сонго
Хүний үр тогтоох, жирэмслэх чадвар нь жилийн улирлуудтай бас холбоотой. Эр бэлгийн эс хамгийн их боловсрох нь хаврын эх, намрын cүүл ve байдаг байна. Харин эр эсийн хамгийн хөдөлгөөнтэй, шалмаг үе нь зуны эхэн, намрын эхэн үe байдаг. Хэрвээ бусад үед оролдоод бүтэл муутай байвал жилийн бүx хэсгээс үp тогтоох бололцоо хамгийн өндөр oe нь өвлийн эхэн үe. Tүрүүн хэлсэнчлэн эр хүнд “cэрүүн” хэрэгтэйг санаж байгаа биз дээ? Та харин эдгээрээс өөрт тань аль нь хэрэгтэйг сонгон аваарай.
Өвчин намдаагч эмнүүдэд болгоомжтой ханд
Зарим өвчин намдаагчид, жишээ нь үрэвсэл дарах зориулалтын эмнүүд Простогландин мэтийн дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсч байгаа эмэгтэй өндгөн эс боловсрох veap өвчин намдаах элдэв эмнээс зайлсхий.
Тамхи бага тат
Жирэмсэн үедээ тамхи татах нь биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг бүх эмч, эрдэмтэд нэгэн дуугаар сануулдаг. Тэр байтугай эмэгтэй нь ганцаараа биш, эрэгтэй нь мөн тамхи татдаг бол тухайн хосын хүүхэдтэй болох магадлал бүр 60 хүртэл хувиар буурч болзошгүй байна. Эрдэмтэд тамхи татдаг эмэгтэйчүүд хүүхэд олох боломж татдаггүй эмэгтэйчүүдээс даруй 30 хувь бага байдаг болохыг нотолжээ.
Согтууруулах ундаа бага хэрэглэ
Үүнийг бүгд мэдэг болсон нь сайшаалтай. Архи, бүх төрлийн согтууруулах ундааг ихээр хэрэглэх нь эрэгтэй хүний үp тогтоох, эмэгтэй хүний жирэмсэн болох магадлалыг 35 хүртэл хувиар бууруулахаас гадна нэгэнт бий болсон үp хөврөлийн хөгжилд асар муу нөлөө үзүүлдэг байна.
Кофе уухаа хязгаарла
Кофе хэт их уух нь хүнийг кофеноос зохих хэмжээгээр хамааралтай мэт уухгуй бол сэтгэл санаа тогтворгүй болгодог. Харин кофенд агуулагдах кофеин нь үp тогтох, тогтоох үйл ажиллагааг ч сааруулдаг болох нь нотлогдсон байна. Танай гэр бүлд хүүхдийн жаргалтай инээд цангинаж байх болтугай.
Сэтгэгдэл ( 1 )
Coffee uugaad ur togtodgui baisan bol. Delhii dayar esun shidiin yum hereglej hamgaalj baihaar coffee uugaal hamgaalj baih bsan yum bishuu. Heterhii hudlaa medeelel bichhiin