Чихэрийн шижингээр 35-59 насныхан илүү өвчилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 07

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр олон улсын хэмжээнд 11 хүн тутмын нэг нь сахарын өвчинтэй болсон байна.1980 онд 108 сая хүн сахарын өвчинтэй байсан бол 2014 онд энэ тоо дөрөв дахин нэмэгдэж, 422 саяд хүрчээ. Цусан дахь сахарын хэмжээ нь ихэдсэнээс болж жил бүр 3.7 сая хүн нас бардаг байна. Сахарын өвчлөл ийнхүү газар авч байгаад илүүдэл жин хүчтэй нөлөө үзүүлсээр байгаа аж. Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэх мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас өгөөд байна. Харин Монгол Улсын хувьд 60-80 мянган хүн сахарын өвчтэй гэж тогтоогдсоны ихэнх нь 35-59 насныхан байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын сахарын өвчний эсрэг судалгааг удирдсан доктор Этинн Круг "Дэлхийн хүн амын нас баралтын найм дахь том шалтгаан болсон чихрийн шижин өвчтэй эрүүл хооллолт, идэвхтэй амьдралын хэв маягийг нэвтрүүлснээр тэмцэх боломжтой" гэж мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top