Нуруугаа амраах дасгал

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 12
Өдөржин суугаа ажил хийх, удаан алхах зэрэг олон зүйлүүдээс шалтгаалан нуруу хөшиж өвддөг. Тиймээс энэ өдрийн алжаал ядаргааг тайлах нурууны дасгалыг хүргэж байна. 

Дасгалаа эхлэхдээ ийм байрлал авсан байна. 


1. Эхний байрлалаас нуруугаа дээш товойлгон  буцаагаад доош хотойлгох маягаар хийнэ. Энэ дасгалыг 10 удаа аажуухан давтан хийгээрэй


2. Нэг гараараа нөгөө гараа давуулан эргэх маягаар хийнэ. Энэ үед таны нуруу бага зэрэг сунаж, чилсэн хэсэг суларч өгнө. Хоёр гараараа ээлжлэн хийх бөгөөд 10 удаа давтана 




3. Эхний байрлалаас нэг гараа нөгөө гарынхаа доогуур гарган гуяндаа хүрэхийг эрмэлз. Гараа буцаагаад дээш өргөнө. Гараа дагуулан харах хэрэгтэй. Энэ нь таны хүзүүний чилээг гаргах болно. Энэ маягаар хоёр гараа ээлжлэн хийх бөгөөд 10 удаа давтана.




4. Эхний байрлалаас хөлөө нугалан эрүүнд хүрэхийг эрмэлз. Энэ үед толгой тонгойхгүй. Хөлөө буцаагаад хойш тэнийлгэх бөгөөд эсрэг талын гараа сунгаж өгнө. Энэ маягаар нөгөө хөлөөрөө хийнэ. Мөн 10 удаа давтан хийх хэрэгтэй. 


5. Эхний байрлалаас хөлөө хоёр тийш сунган доош сууж өгнө. Энэ үед нуруу тань хотойж, чилсэн хэсэг мэдрэгдэх болно. Энэхүү дасгалыг 10 удаа давтан хийгээрэй. 

6. Эхний байрлалаас нүүр, хамар ань шаланд аль болох ойр байхаар урагш сунаж өгнө. Гараа буцаан татаад нуруугаараа хотойно. Энэхүү дасгалыг 10 удаа давтан хийнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top