Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 14

Эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх сарын аяныг МХЕГ-аас зохион байгуулсан байна.Аяны хүрээнд эмийн 15 үйлдвэрийг төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулан зах зээлд худалдаалагдаж байсан 20 нэрийн эмнээс нь дээж авч шинжлүүлэхэд 15 хувь нь чанарын шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор есөн байгууллагад албан шаардлагаар үүрэг даалгавар өгсөн байна. 2014 онд хийгдсэн шалгалтаар эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний 28 хувь нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байсан бол энэ тоо 76 болж, 48 хувиар өссөн байна. Гэвч 24 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь ноцтой зөрчил илэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.57.92.25) 2016 оны 04 сарын 14

БОЛЬЁ ОО =D>

0  |  0
Top