“Оном” сан, Увс аймгийн удирдлагуудтай хамтран “Эрүүл элэг” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд түргэвчилсэн оношлуур ашиглан аймгийнхаа 6000 иргэнд элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээг хийжээ. Шинжилгээгээр B вирустэй 431, C вирустэй 541, B болон C вирустэй 24 хүн илэрсэн байна. Энэ нь шинжилгээнд хамрагдсан нийт хүний 996 буюу 16.6 хувь нь элэгний вирустэй байна гэсэн үзүүлэлт юм.
Төслийн хүрээнд иргэдийн B, C вирусийг тоолж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хамгийн хүнд өвчтэй 100 хүнийг эмчилгээнд хамруулах аж. Дараагийн ээлжийн 3000 хүнийг энэ долоо хоногт үзэх юм байна.
Нэмэж мэдээллэхэд манай улсад элэгний C вирусийн халдвартай 150 мянга гаруй хүн байдаг аж. Тэдний 52 мянга нь яаралтай эмчилгээ авах шаардлагатай гэдгийг ЭМСЯ-наас мэдэгдсэн юм. Харин дэлхий даяар С вирусын халдвартай 180 сая хүн байна гэсэн судалгаа бий.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 1 )
Оном сан одоо улс төрлүү шургахнээ.гар бариад бугуй барьсан хаашаа янзын нөхөр вээ.