Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул мах юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусладаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна.
Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан: Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шатгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог. Бусад шалтгаанууд-
-Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа
-Элэг цөсний өвчин
-Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх
-Нэг дор хэт идэх
Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.Үүнд:
-Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно.
-Амархан шингэдэг нүүрч ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.
Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөо хандыг хэрэглэхгүй байх
-Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ.
-Нэг дор хэт их идэхээс зайлсхий.
-Өвчин олон дахьсан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.
Шинж тэмдэг: Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт ургаш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.
Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.
Хор хөнөөл: Панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл нь хурц /хурдан идэхитэй/ ба архаг /удаан сул/ хэлбэрээр явагддаг. Хүндэрвэл нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог бол архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсэх шалтгаан болдог байна.
Хэрэв таны биед дээр дурьдсанчлан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй бөгөөд үнэхээр нойр булчирхайн үрэвслээр өвчилсөн эсэхээ оношлуулахын тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд өгч мэдэх боломжтой юм. Үүний дараагаар таньд тохирсон эмчилгээг хийх болно.
Нойр булчирхайн үрэвслийн үед хэрэглэж болох хоол ба хүнсний бүтээгдэхүүн
-1.2-р гурилын талх, бага зэрэг хатаасан байдлаар өдөрт 200-300гр.
-Байцаанаас бусад бүх төрлийн ногооны шөл, будаа, гоймонгийн шөлийг бага зэрг цөцгийн тос, зөөхий нэмж хэрэглэж болно.
-Өөх тос багатай төрөл бүрийн махыг машиндаж котлет, нухаш бөөрөнхий махыг ууранд болгох буюу чанах зэргээр бэлтгэж хэрэглэнэ.
-Сүүг шингэлж хярам байдлаар, ээдэм, бяслаг, тараг зэргээр хэрэглэнэ.
-Давсгүй цөцгийн тос 15-20 гр, ургамлын тос 10 гр-ыг бэлэн хоолонд нэмж өгч болох ба амьтны гаралтай өөх тосыг аль болох бага хэрэглэ.
-Байцаа, манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхий:
-Чихэрлэг багатай жимс, жимсгэнийг бага хэрэглэ.
Өдөр бүр тогтмол нэг аяга нохойн хошууны ханд ууж занш.
Хориглох хүнсний бүтээгдэхүүн
-Мах, загас, ногооны өтгөн аагтай шөл
-Тарган өөхтэй, шарсан хайрсан мах, утсан хиам
-Бялуу, хар бор талх, мөхөөлдөс
-Согтууруулах ундаа
– Нойр булчирхайн үрэвслийн үед хоолны дэглэмийг нарийн баримталж,бага хэмжээгээр өдөрт 5-6 удаа хооллоно.
Сэтгэгдэл ( 0 )