Монголчууд сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хавдараар өвдөх нь элбэг болсон. Тиймээс ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн менежер мэс заслын эмч Б.Бат-Оргилоос энэ өвчний тухай зарим асуултад хариулт авлаа.
-Нойр булчирхай гэдэг ямар үүрэгтэй эрхтэн бэ?
-Хүн болгон нойр булчирхайн талаар уншиж сонирхох болжээ. Энэ чухал эрхтэн хүний хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Дотоод шүүрлийн үйл ажилгаанд, булчингийн үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүч болж оролцохоос гадна тэдгээрийн бүтцийг бий болгож, мэдрэлийн эсүүдийн үйл ажилгааг хангаж өгдөг, дотоод шүүрлийн дааврууд юм. Хүний биеийн халууныг 37 хэмд хүртэл халуун байлгах утаагүй түлшний үйлдвэрлэгч гэхэд та бүхэн сайн ойлгох биз. Харин хэвлийн дээд хэсэгт өлгийдүүлэн байрлаж байдаг байрлал нь тун сонин. Нойр булчирхай нь 12 нугалаа гэдсийг дэрлэн, ходоодны араар, нуруу нугламын нэгээс хоёр дахь үений харалдаа байрлаж нурууны шулуун булчингаар хамгаалагдан их биеэ нууж, сүүл хэсэгээ дэлүүгээр хучин тансаглаж байдаг. Уртаараа 15-23 см, өргөнөөрөө 2.4-8.6 см, жин нь 80-100 грамм,500 мянгаас 1 сая 500 мянган ширхэг Лангергансийн аралаас бүтсэн булчирхайлаг эрхтэн 60-70% нь инсулин16 аминхүчил агуулсан полипепид ялгаруулах чадалтай, захын альфа эсүүд глюкоген, ветта эсүүд сомастатин ялгаруулдаг.
- Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан нь юу вэ?
- Сүүлийн үед нойр булчирхайн архаг үрэвсэл нэлээд элбэг тохиолдох боллоо. Энэ нь хүндрэлтэй цочмог үрэвслийн уршиг, цөсний замын өвчнүүд ялангуяа цөсний ерөнхий цоргон чулуутай болсон эмгэгийн улмаас үүсдэг. Мөн элэгний цирроз, тэмбүү, судасны хатуурал, архи удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаан нойрбулчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг. Удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайг тамирдуулдаг юм. Шинжилгээгээр шээсэнд чихэр байна гэдэг нь нойр булчирхайн үйл ажиллагаанд алдагдал гарчээ гэсэн үг юм. Нойр булчирхайн цочмог үрэвслийг ходоодны шархлаа цоорох, цөсний уутны цочмог үрэвсэл, гэдэсний цочмог түгжрэл, хордлого болон цочмог мухар олгойноос ялган оношлох шаардлагатай.
- Нойр булчирхайн өвчлөл хэрхэн илрэх вэ?
- Нойр булчирхайн өвчөл нь цочмог үрэвсэл, архаг үрэвсэл, хавдар, хортой хавдар гэсэн үе шаттай байдаг. Тэдний илрэх байдал нь харилцан адилгүй. Тухайлбал нойр булчирхайн цочмог үрэвсэл нь бөөлжих, өтгөн, хий гарахгүй байх, мөр бүсэлхийн орчим өвдөх зэргээр илэрдэг. Мөн зүүн сүвээгээр таширч өвдөх, судасны лугшилт, биеийн халуун хоёрын хооронд зөрүү гарна. Нойрбулчирхайн цочмог үрэвслийг хагалгааны ба консерватив гэсэн аргаар эмчилдэг.
Харин нойр булчирхайн архаг үрэвслийн илрэх шинж тэмдэг тод бус. Гэхдээ бусад өвчинтэй хавсраагүй тохиолдолд энэ өвчин нь турж, бие суларч, хүч тамираа алдах бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатаж улмаар эвгүй үнэртэй ялзмаг зүйлээр суулгах, шээсэнд чихэр буй болох шинж тэмдэг гарна. Хамгийн гол нь нүүрс ус үлэмж агуулсан хоолны дэглэм тогтоон өөх тос, уургийн зүйлээс татгалзах шаардлагатай.
Нойр булчирхайн хавдар нь хортой, хоргүй хоёр янз байдаг. Хортой, хоргүй хавдрын шинж тэмдгийн үед өтгөн хатна, суулгана, хэвлийн дээд хэсгээр өвдөж шаналах зовиур илэрнэ. Зөвхөн мэс заслын аргаар эмчлэгдэнэ. Нойр булчирхайн толгойн талд хавдар үүсвэл өсөж томрохдоо цөсний цоргыг дарж шарлах шинж үүсгэнэ. Хавдар нь барзгар гадаргуутай, хатуу, тахианы өндөгний хэмжээтэй байж болно. Мөн түүнээс ч том хэмжээтэй байж болох юм. Хавдар томрох тусам зэрэгцээх эрхтэнээ дардаг. Нойр булчирхайн хавдар эрчүүдэд түгээмэл тохиолддог. Хавдартай болсон тохиолдолд бусад эрхтэний үйл ажиллагааны дутагдлын шинж илэрдэг.
-Хэрэв нойр булчирхай өвдсөн тохиолдолд хоол хүнсэндээ болоод бусад тал дээр юуг анхаарах шаардлагатай вэ?
- Нойр булчирхайн үрэвслийн үед байнгын гам барьж, хоол ундаа тохируулж явах шаардлагатай. Ялангуяа архи, тамхи зэрэг хортой зуршлаас татгалзах нь зүйтэй. Ингэж чадваас санаа зовохоор өвчин биш юм. Нойр булчирхайн өвчний үед мах, загас, ээдэм зэргийг бага зэрэг илүү хэрэглэж, ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг хэрэглэх шаардлагатай. Харин уургийн хэрэглээг нэмэгдүүлэх,амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлсээс татгалзах, нэг дор хэт их идэхээс зайлсхийх, байцаа манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлс хийвэл зохино.
- Нойр булчирхайн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
- Нойр булчирхайн үрэвслийг үүсгэдэг шалтгааны 98 хувь нь буруу хооллолт, архидалтаас үүдэлтэй. Тиймээс нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тостой хоол бага идэх, архи тамхи бага хэрэглэх, хөдөлгөөнийг эрхэм болгож цусан дахь сахарын хэмжээг хянаж байх шаардлагатай. Ер нь нойр булчирхайн үйл ажиллагаа таны эрүүл явах үндэс болно.
А.Чимгээ
Сэтгэгдэл ( 2 )
ХААНА САЙН ЭМЧЛЭХ ВЭ
Uu za za bi vrewseltei bolcnij sninj temdeg ni mun bna buuljih mur bvselhiigeer uwduh utgun hatah