Ус бидний биед хэчнээн хэрэгтэй талаар бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ усанд нэмж хийж болох байгалийн бэлгүүд бидэнд хэчнээн их гайхамшгийг мэдрүүлж болох талаар бид хэр сайн мэдэх билээ. Ганцхан халбага зөгийн балтай аяга усыг өдөр бүр уувал бидний биед ямар өөрчлөлт гарах бол. Энэ өөрчлөлтүүдийн хамгийн эхнийх нь өвчин эсэргүүцэх чадвар юм.
Гэдэс дүүрэх нь багасна
Өдөр бүр гэдэс дүүрээд хэцүү байна уу. Эсвэл хаа нэгтэй хоржигнож дуугараад л. Олны дунд байх бүр хэцүүднэ гээч. Тэгвэл өдөр бүр ганц халбага зөгийн балтай аяга халуун ус уугаад байхад бие дэх хийг хөөх маш тустай арга юм шүү. Гэдэсний дүүрэнгэд баяртай гэж хэлцгээе.
Дархлааг нэмэгдэнэ
Зөгийн баланд дархлааны системийг дэмжих олон үнэт бодис агуулагддаг юм шүү. Түүхий, бас байгалийн шинж чанараараа байгаа зөгийн бал худалдан авбал дархлаагаа бүрэн шинэчилнэ гэдэгтээ та эргэлзэх хэрэггүй.
Биеэс хорт бодисыг хөөнө
Халуун ус, зөгийн бал хоёр нийлээд биеэс хорт бодисыг ялгаруулан хөөх маш хүчтэй нэгдэл болдог байна. Дээр нь нэг зүсэм нимбэг нэмчихвэл шээс ялгаруулалтыг нэмж, шээсны замын үрэвслийг эмчлэхэд тустай.
Арьс улам залуужиж, өнгөлөг болно
Зөгийн баланд агуулагддаг бодисын нөлөөгөөр таны арьсны үхэжсэн хэсгүүд арилж, арьс өөрийгөө цэвэрлэж улмаар улам л өнгөлөг сайхан болно доо. Тиймээс энэ бол гоо сайхны салонд мөнгөө үрэлгүй сайхан болох хялбар арга юм шүү.
Жин хасахад тустай
Тийм ээ, зөгийн бал элсэн чихэр агуулдаг. Гэхдээ энэ элсэн чихэр бол бидний өдөр тутам иддэг цагаан элсэн чихрээс өөр шүү. Энэхүү байгалийн чихэр нь бидний өдөр тутам иддэг цагаан элсэн чихрийг шингээхэд бас их тустай. Өөрөөр хэлбэл, өдөр бүр зөгийн балтай халуун ус уудаг хүн идсэн илчлэгээ бусад хүнээс 64 хувиар илүү шатаадаг байна.
Хоолойн өвчнийг намдаана
Өвлийн улиралд зөгийн балтай халуун ус уух нь маш тустай шүү. Ингэснээр өвөл хоолой өвдөнө гэдгийг та мартах болно.
Цусан дахь сахарын төвшинг зохицуулна
Зөгийн балны элсэн чихэр цагаан элсэн чихрээс огт өөр гэдгийг дээр хэлсэн. Тиймээс ч энэ нь таны цусан дахь сахарын төвшинг тогтворжуулахад тусална. Муугүй биз
Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Энэ үнэхээр сайхан биш гэж үү. Зөгийн баланд агуулагддаг анти оксидант нь зүрхний өвчин тусах эрсдэлээс хамгаалдаг байна. Тэгээд ч зөгийн бал нь хүний цусан дахь өөх тосыг шингээх, гадагшлуулах үйлчилгээтэй гэдгийг судалгаагаар нотолжээ.
Энэ бүгдийг уншсан бол та одооноос зөгийн балтай халуун ус өдөр бүр ууж заншаарай.
Сэтгэгдэл ( 2 )
zugiin balaa byleen usand tohirsn hemjeeger higed hutgalgyi shuud taglaad honuulna ugluu ulun deere zugiin baltai usaa zuulun hutgan nairuulaad uuna zugiin baliig zuv nairuulj uuh n hamgiin chuhal yum shyy
haluun us zogiin baliin zanariig buuruuldag buleen usaar nairuulj uudag gesen bna shuu