Үтрээний талаар сонирхолтой баримтуудаас дурдая. Эмэгтэйчүүд бид өөрсдөө ч мэдэхгүй зүйл бий шүү.
1. Умдагны үс бол зүгээр ч нэг биднийг ваксны салон руу очихыг “албаддаг” биологийн алдаа биш юм шүү. Үүнд гурван үндсэн үүрэг байдаг. -Эхнийх нь бидний эмзэг эрхтнийг хамгаалдаг. -Хоёрт энэ нь чамайг үр удмаа үлдээхэд бэлэн болсон гэдгийг илтгэх “зарлапын самбар”-ын үүргийг гүйцэтгэж байна. -Харин хамгийн сүүлд энэ нь эсрэг хүйстнийг чинь “хүссэн газар”-таа хүрэхэд туслах онцгой үнэрийг шингээж байдаг аж. Тиймээс бүгдийг нь хусч хаяхаасаа өмнө дахиад нэг бодоорой.
2. Хэлүүнд 8000 мэдрэлийн төгсгөл байдаг. Эдгээр нь бүгд бүсгүй хүний ;.таашаалд зориулагдан байрласан. Харин эрэгтэй хүний шодойнд дөнгөж 4000 байдаг.
3. Дундаж үтрээ нь 3-4 инчийн урттай байдаг. Гэхдээ чиний залуу “азарга шиг” байлаа гээд айх хэрэггүй, бидний үтрээ 200 хувиар сунаж, тэлэх чадвартай. Яг л хийн бөмбөлөг шиг. Нас ахихын хирээр үтрээн доторх нь гадагшаагаа гарч ирээд, унжиж болдог. Гэхдээ “аарцагны уналт” гэж нэрлэдэг энэ нөхцлийг засч болдог учраас санаа зоволтгүй.
4. Үтрээ, махчин загас хоёр нэг юмаараа төстэй. Үтрээний байгалийн шингэн, махчин загасны элэг хоёрт л squalene гэж нэрлэгддэг бодис агуулагддаг.
5. Бэлгийн бага уруулын дундаж урт нь з инчээс бага байдаг аж. (тийм ээ, нэг эрдэмтэн шугам бариад 2981 эмэгтэй хүнийхийг хэмжиж үзсэн юм). Эмэгтэйчүүдийн 1.8% нь л 1 5 инчээс урт бэлгийн бага уруултай байдаг. Гэхдээ хүн бүрийн эмзэг эрхтэн өөр өөрийн онцлогтой гэдгийг санаарай. Зарим бэлгийн уруул унжсан байдаг бол, зарим нь хумигдсан байдаг. Зарим нь урт, зарим нь богино байдаг. Гэхдээ л бүгдээрээ байгаагаараа л үзэсгэлэнтэй.
6. Бидний толгойн дээрх үс 7 жилийн настай байдаг бол, умдагны үс 3 долоо хоногий н настай байдаг гэнэ. Тиймээс юу юугүй доодох үсээ сүлжихээр болох нь гэж битгий санаа зовоорой.
7. Эмэгтэйчүүдийн ердөө 30 хувь нь л дан сексээс дур тавьж чаддаг гэнэ. Харин бусад нь хэлүүтэй хавсарч гэмээнэ дур тавьдаг. Сексийн үеэр дур тавьж чаддаг бүсгүйчүүд бол халуухан цэг болох хэлүүгээ ямар байрлалд оролдож болохоо мэ ддэг юм.
8. Зарим бүсгүйг дур тавих үед үтрээнээс их хэмжээний шингэн цацагдаж гардаг. Гэхдээ тэгдэггүй байсан ч чи хэвийн. Эмэгтэй хүний шингэн хоёр төрөл байдаг. Хэрэв тэр нь бага хэмжээний сүүрхэг шингэн байвал тэр нь үтрээн доторхи булчингаас ялгарч байна гэсэн үг. Харин аяга дүүрэх хэмжээний их гарч байвал тэр нь шээс байх магадлалтай. Олон тохиолдолд шингэн нь энэ хоёрын холимог байдаг. Үүнд эмзэглэх шаардлага байхгүй шүү. Доороо алчуур тавьж байгаад секс хийхэд л хангалттай.
9. Өөртөө гар хангалга хийх нь чамайг зүрх судасны өвчнөөс хамгаалж, хөхний хорт хавдраас сэргийлж, дархлааны системийг чинь дэмжиж, нойрыг чинь сайжруулж, залуужуулна. Бас сарын тэмдэг тогтворжиход, сарын тэмдгийн өвдөлт намдахад нөлөөлдөг байна.
10. Ногоон навчит ногоонууд болох яншуй, бууцай зэрэг нь чиний “ягаан найз”-ыг сайхан амттай болоход нөлөөлдөг гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 1 )
oilgomj muutai orchuulga bna