Олон улсад хориглосон зайлшгүй татгалзах ёстой арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 22

Арьсанд түрхсэн гоо сайхны бүтээгдэхүүн, химийн бодисын хорыг элэг давхар шүүдэг.

Тиймээс зайлшгүй анхаарал хандуулах ёстой зүйл бол арьс арчилгаа. Гэхдээ арьсанд сайн гэсэн бүтээгдэхүүн бүр арьсыг бүрэн арчилдаггүй. Тиймээс зайлшгүй татгалзах ёстой арьс арчилгааны бүтээгдэхүүнийг мэдэж байх хэрэгтэй. Доор өгүүлэх гурван төрлийн бодис бүхий бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгөөр хугацаа дууссан бүтээгдэхүүнээс ч аюултай, хорт хавдар болон бусад төрлийн эмгэг үүсгэх аюултай байдаг аж. Тиймээс байгалийн гаралтай гэсэн болгонд итгэхгүй, доорх зүйлсийг мэдэх байх хэрэгтэй.

 

Хуванцар ширхэгтэй бүтээгдэхүүнүүд 

Гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн тэр дундаа биеийн шингэн саван, ванны хөөс, нүүр биеийн скраб, тос, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн, үхсэн арьсыг гуужуулагч зэрэгт агуулагддаг үл мэдэгдэх жижиг хуванцар ширхгүүд нь хүний бие болон байгаль орчинд маш хортой байдаг аж. Энэхүү хуванцар ширхгүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээс ч илүү хортой, хавдар хавдар үүсгэгч бодис агуулж байдаг юм.

 

 

Бидний сайн мэдэх Clinique, Johnson & Johnson, L’Occitane, Estée Lauder, Neutrogena болон Дисней-н зарим бүтээгдэхүүнд энэ хорт бодис агуулагддаг байна. Мөн энэхүү хорт бодис бүхий ширхгийг шүдний оо, үрчлээ, өө дарах бүтээгдэхүүн болон хүүхдийн арьс арчилгааны зарим бүтээгдэхүүнд өргөнөөр ашигладаг аж. Тиймээс байгалийн гаралтай гуужуулагч буюу самар болон үр тарианы ширхэгтэй гуужуулагч, скраб хэрэглэх ёстой юм.

Дээр дурдсан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнд нэмсэн хуванцар бөмбөлөг ширхгүүд ус цэвэршүүлэх шүүлтүүрийг амжилттай давж гарч чаддаг бөгөөд эдгээр жижиг биетүүд устай хамт ундны усанд нэвтэрч, эко системийг гэмтээдэг байна.Зарим арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг эдгээр жижиг хуванцруудыг гялгар уут, сум нэвтэрдэггүй хантааз, өвдөгний үе орлуулагч хиймэл эрхтэн хийх зэрэгт ашигладаг полиэтилен хэмээх материалыг ашиглан хийдэг байна.

 

 

АНУ-д өнгөрсөн нэгдүгээр сард жижиг хуванцар ширхэгтэй гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хориглох хууль гарсан юм. Тус улс хуванцар жижиг ширхгүүдийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд ашиглахыг хориглож, 2017 оноос эхлэн энэ төрлийн бүтээгдэхүүний худалдааг бүрэн хориглох шийдвэр гаргасан юм. Үүний дараа буюу 2018 оноос жижиг хуванцар ширхэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн, 2019 оноос эмэнд агуулагддаг хуванцар ширхгүүдийг хориглохоор болсон байна.

 

Мөн Австрали, Энэтхэг зэрэг зарим улс АНУ-ын энэхүү шийдвэрийг дагажээ. Одоогоор Их Британи энэ төрлийн бүтээгдэхүүнийг хориглохоор хэлэлцэж эхлээд байгаа юм.

Ийнхүү худалдан авагч хамгийн том зах зээлүүд нь хуванцар ширхгүүдийг агуулсан арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг хориглож эхэлсэн тул үйлдвэрүүд ч сайн дураар арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, L’Oreal, Unilever, Boots, Clearasil, Superdrug and Marks & Spencer зэрэг компаниуд бүтээгдэхүүндээ ашигладаг жижиг бөмбөлгүүдийг устгах талын шийдвэр гаргасан байна. Мөн Johnson & Johnson болон Estee Lauder компаниуд 2017 оны эцэс гэхэд хуванцар ширхгүүдийг гоо сайхны бүтээгдэхүүндээ ашиглахгүй байх зорилго тавьжээ. Үүнээс гадна Elizabeth Arden зургадугаар сараас эхлэн хуванцар ширхэгтэй бүтээгдэхүүнүүдээ зах зээлээс татахаар болсон байна.

 

 

“Fauna and Flora” олон улсын байгууллагаас арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд судалгаа хийж өнгөрсөн гуравдугаар сард “70 хар жагсаалт” гаргажээ.

Тэдний тайланд тэмдэглэснээр “Elizabeth Arden”-ы хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн, нүүр цэвэрлэгч болон зарим бүтээгдэхүүнд хуванцар ширхгүүд агуулагдаж байгааг тогтоожээ. Мөн “Clinique”-ын дөрвөн бүтээгдэхүүн, “Estée Lauder”-ын нүүр болон биеийн гуужуулагчид энэ бодис агуулагддаг байна. “Neutrogena” брэндүүд хуванцар ширхэг бүхий бөмбөлгийг хамгийн их ашигладаг бөгөөд Clear брэнд ч мөн хар жагсаалтад багтжээ.

Мөн L’Occitane en Provence брэндийн бие угаагч шингэн болон биеийн скрабт жижиг хувцанцар ширхгүүд агуулагддаг байна.

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн дундаас “Disney” брэндийн гурван бүтээгдэхүүн, тэр дундаа “Disney princess fizzy” ванны хөөс, “Fairies” ванны хөөс болон шингэн саван “Disney H& A Princess” ванн болон шингэн хөөсөнд хуванцар бөмбөлөг агуулагдаж байгааг тогтоосон байна.

Шампунь, саван, тос гээд гоо сайхны бүхий л төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг парабен хэмээх бодис нь нян үржихээс хамгаалж, бүтээгдэхүүний насыг уртгасгадаг тул үйлдвэрлэгчид ашиглах дуртай байдаг аж. Гэхдээ энэхүү бодис нь дааврыг дарангуйлж, хавдар үүсгэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

 

 

Энэхүү бодис нь эстроген даавартай урвалд орж биеийн өөх тосонд хуримтлагдаж эхэлдэг гэнэ. Парабен нь гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад дангаар байхаас гадна метилпарабен, пропилпарабен гэх мэт парабен төгсгөлтэй бодис ч ижилхэн сөрөг эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Энэхүү бодисыг үнэртэй ус, уруулын будаг, нүүрний крем, пудр зэрэг гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр ашигладаг тул удаан тогтоцтой гэсэн бүтээгдэхүүний найрлаганд уг бодис байгаа, эсэхийг шалгаад үзэх хэрэгтэй. Мөн парабеныг хөлсний үнэр дарагч түрхлэг буюу суганд түрхдэг түрхлэгт ихээр ашигладаг бөгөөд энэ бодис хөхний хорт хавдар үүсгэх магадлал нь 99 хувь болохыг судалгаагаар тогтоосон юм. Тиймээс арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн сонгон авахдаа парабен хэмээх бодис агуулагдсан, эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. “Paraben-Free” гэсэн байвал энэ төрлийн бодис агуулаагүй гэсэн үг.

Түүнчлэн арьсан дээрээ жаахныг түрхэж парабен агуулсан, эсэхийг мэдэх боломжтой. Химийн гаралтай нян үржихээс хамгаалсан бодис ороогүй бүтээгдэхүүн эсвэл байгалийн гаралтай нянгаас сэргийлсэн бодисын найрлагатай (нимбэгийн хүчил, бэрсүүт жүрж, розмарин) бол тэр даруй арьсанд шингэдэг онцлогтой. Байгалийн гаралтай нянгаас хамгаалах бодистой бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ хэрэглэх хугацааг нарийн баримтлаарай.

Бактерийн эсрэг гэсэн тодотголтой бүх төрлийн саван ихэвчлэн триклосан хэмээн бодисыг найрлагандаа агуулдаг. Мөн шүдний оо,аяга тавга угаагч шингэн үйлдвэрлэгчид энэхүү бодисыг өргөнөөр ашигладаг байна. Үүнээс гадна эрчүүдийн сахлын ус, дидезрантны найрлаганд энэхүү хорт бодис ордог байна.

Бактери төдийгүй антибиотикийн эсрэг үйлчилгээ үзүүлж, бүх төрлийн дааврыг дарангуйлдаг уг бодис нь олон талаар бидний биед сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, дааварт өөрчлөлт оруулж булчингийн үйл ажиллагааг сулруулах, хорт хавдар үүсгэх зэрэг хор нөлөөтэй байдаг аж.

 

Орчин цагт зарим гоо сайхны бүтээгдэхүүн, шүдний оонд агуулагдах болсон уг бодис устай холилдмогц бактерийг эсэргүүцэж эхэлдэг. Гэхдээ өнөө хэр эрдэмтдийн судалгаа бактерийн эсрэг бүтээгдэхүүний ач тусыг тогтоож чадаагүй байна. АНУ-ын Хүнс эмийн зохицуулалтын байгууллагаас триклосан агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг иргэд энгийн саван хэрэглэдэг хүмүүсээс өвчлөх байдал илүү байгааг тогтоож, үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ найрлагыг шинэчлэхийг шаардаж байгаа аж.

Бактерийн эсрэг үйлчилгээтэй хатуу саван триклосантай ижил төрлийн триклокарбан хэмээх бодисыг агуулдаг. Тиймээс бактериас сэргийлэхээр шийдсэн бол нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байгалийн бүтээгдэхүүний найрлагатай (бензолын хэт исэл эсвэл хүхэртэй) саван сонгох, эсвэл алкохол суурьтай гар ариутгагч ашиглаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: itoim.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.106.162) 2016 оны 05 сарын 22

Eh survaljaa tavina uu

0  |  0
Zochin(202.21.124.21) 2016 оны 05 сарын 21

Ugasaa eldeb guujuulagch hereglehee boliodd bga sh dee gadnii huuhnuud. Harin ter tsever shoshnii urnii guujuulagch endees oloh gej ih zovson, haij haij neg ym olloo. Adzuki gedeg shoshoor humuus nuuree ugaadag, ter ni ih zoolon bdiin. Odoo eco ym hereglehgui bol neg medehed l arisnii hort havdartai bolchihson bh vii.

0  |  0
Top