Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд, хоолны цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн агууламжийг тусгасан байдалд лабораторийн шинжилгээтэй тандалт судалгааг хийж байна. “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийгдэж буй тандалт судалгаа нь дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нийтийн хоолны газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хаяг, шошго, цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн хэмжээг тусгуулах, улмаар иргэдийг бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Ингэснээр хүн амын давсны хэрэглээг бууруулахад зохих хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байна.
2012 онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглэгээг 5 граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлж, гишүүн орнуудын засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон байдаг. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн хоногт 11,1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2,2 дахин их, 10 хүн тутмын 9 буюу 89,2% 5 гр-аас их давс хэрэглэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 353 дугаар тогтоолоор баталсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийн гол зорилго нь Монгол хүний давсны хэрэглээг 2025 он гэхэд 30% бууруулахад оршиж байгаа бөгөөд стратегийн хэрэгжилтийн гол шалгуур үзүүлэлтийг 2025 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%, нийтийн хоолны давсны агууламжийг 40% тус тус буурсан байхаар заасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )
Ymar ymarvsurug dagawartai ve.