Цэвэр усаар биеэ эрүүлжүүлэхийн гайхамшиг

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Хүмүүс, ялангуяа охид бүсгүйчүүд сүүлийн үед нэгэн гайхамшигтай эмчилгээний талаар ам дамжин ярих болжээ. Энэ бол Япон улсаас эх сурвалжтай усан эмчилгээ гэнэ. Энэхүү эмчилгээний зарчим бол өглөө босмогцоо өлөн элгэн дээрээ дөрвөн аяга цэвэр ус уух аж.

Ингэснээр хууч төдийгүй шинээр үүсэн бий болж байсан өвчин хүртэл үтэр түргэн эдгэрч буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон юм байна. Тиймээс өглөө босоод дөрвөн аяга ус ууснаар та толгой, зүрх судасны өвчин, таргалалт, уушигны бронхит, багтраа , сүрьеэ, цусан суулгац, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоод, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар зэрэг бүхий л төрлийн өвчнүүдэд нэн тустай гэнэ. Энэхүү эмчилгээний үед та:

1. Өглөө сэрээд шүдээ угаахаасаа өмнө дөрвөн аяга цэвэр ус уу.
2. Дараа нь шүдээ угаагаад цаг хагасын турш юу ч ууж, идэж болохгүй
3. Тогтоосон хугацаа өнгөрсний дараа өглөөний цайндаа юу дуртайгаа идэж, уугаарай
4. Харин дараа нь хоёр цагийн турш хэлэн дээрээ юм тавихгүй
5. Нэг дор дөрвөн аяга ус ууж чадахгүй бол бага багаар ууж, заавал дөрвөн аяга хүргэнэ.
6. Ийнхүү өглөө бүр тодорхой хугацааны турш энэ дэглэмийг баримталж чадвал эрүүл амьдрах нь ээ. Эрүүл бол мянган жаргал гэдэг шүү дээ.

Цэвэр ус нь биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл бохирдлыг  тууж, гэдэс дотрыг цэвэрлэдэг давуу талтайгаас гадна хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нэгээхэн ч үгүй билээ. Гэхдээ халуун хоол идсэний дараа хүйтэн ус уухаас цээрлэ. Хүйтэн ус нь хоол шингэлтийг удаашруулж, тос өөхийг ходоодны хананд хуримтлуулснаар хавдар үүсгэх аюултай гэнэ.
/Үүнээс үүдэн нэг зүйл санаанд орсноо өгүүлье. Намайг бага байхад ээжийн танил эмч дуудлагаар ойрхон хөдөө явж ирээд халуун цуйван идсэний дараа араас нь хүйтэн ус уугаад гэдэсний түгжрэл болоод өнгөрчихсөн болохыг дуулаад гайхаж байж билээ./

Ингээд ямар өвчний үед хэдий хэр хугацаанд дэглэм сахих ёстой талаар зөвлөгөөг хүргэе.
- Таны даралт тань ихэсдэг бол - 30 хоног
- Ходоодны өвчтэй бол - 10 хоног.
- Чихрийн шижинтэй бол - 3 хоног.
- Өтгөн хаталттай бол - 10 хоног.
- Хавдартай бол - 180 хоног.
- Сүрьеэтэй бол - 90 хоног.
- Үе мөчний өвчтэй бол эхний долоо хоногт ердөө 3 хоног
харин 2 дахь долоо хоногоос өдөр бүр энэ аргыг хэрэглээрэй.

Үл итгэгчдэд зөвлөхөд ямартай ч хор болохгүй нь ойлгомжтой учраас та туршаад нэг үзээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top