Бүх төрлийн самарууд “А”, “Е”, “В” групийн аминдэм түүнчлэн кали, кальц, фосфор төмөр зэрэг бүхэл бүтэн бичил махбодыг агуулна. Тухайлбал төмөр самаранд, жимс, хүнсний ногоо, үр тариа, маханд байдгаас илүүтэй ихээр агуулагдана. Ийм учраас цагаан хоолтонгууд самарыг илүүтэй үнэлдэг аж.Самаранд нүүрс ус их бишээр агуулагдах тул чихрийн шижинтэй хүммүс самар цөмөх боломжийг олгож байна. самар болгон өөр өөрийн онцлог эрдэс махбод янз янзийн тун хэмжээгээр агуулах тул аль самар нь хамгийн сайн гэж хэлэхэд тун хэцүү ажээ. Гэхдээ хоол судлаачид нэгдүгээр байранд “Омега-3” өөх тос хамгийн ихээр агуулдаг пальма буюу хушгын самрыг нэрлэж байна.Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах альфа-линолийн хүчлийг та хушганаас авч чадах аж. Гэхдээ самарыг шоколад, давс, саахартай хольж идэх нь ямар ч шим тусгүй гэдгийг мэдэж байвал зохино. Мөн түүнлэн самар нь харьцангуй илчлэг ихтэй тул хэт их самар идэхгүй байвал зохино. Таны өдрийн хэрэгцээ 60 грамм самар байвал зохилтой. Энэ нь чимх шүү дээ. та хэрвээ харшилтай бол самраас татгалзвал зохино. Бага балчир хүүхдэд самар өгөхдөө болгоомжтой байх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )