Хан боргоцойн ид шидүүд

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 09

Бодох төдийд л арааны шүлс асгарам хан боргоцой жимс бидний мэдэхгүй олон давуу талыг агуулдаг жимс билээ. 

1. C амин дэмийн агууламж маш их 

Судлаачдын үзсэнээр нэг стакан цэвэр хан боргоцойн шүүсэнд 131 хувь C амин дэм буюу хүний өдөрт авах C витамины хэмжээнээс илүү их С витамин агуулагддаг гэнэ. C витамин дархлааг дэмжээд зогсохгүй халдварт өвчин, төрөл бүрийн вирусээс хүний биеийг хамгаалдаг. 

2. Ясны эрүүл мэндэд нэн тустай 

Хан боргоцойнд магни, кальци гэх мэт хүний ясны бат бэх байдалд нэн хэрэгцээтэй элементүүд агуулагддаг. Ойролцоогоор 165 грамм хан боргоцойн шүүсэнд хүний өдөрт авах ёстой магнийн хэмжээний 76 хувь нь агуулагддаг. Мөн ханборгоцойноос гадна гүзээлзгэнэ, гадил, нэрс гэх мэт жимснүүд яс сийрэгжилтээс сэргийлэхэд нэн тустай. 

3. Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмждэг 

Хан боргоцойнд "bromelain" хэмээх үрэвслийг намдаадаг найрлага агуулагддаг. Тийм учраас Өмнөд Америк болон Төв Америкт хан боргоцойг үрэвслийг намдааж, хоол боловсруулах үйл системийн үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэсээр ирсэн. 

4. Хан боргоцой хүнийг амархан "цадсан" мэт мэдрэмж төрүүлдэг. 

Ханборгоцой хоолны дуршлыг амархан дарж, өлссөн мэдрэмжийг бууруулдаг шидтэй. Мөн харборгоцойнд бага хэмжээний калори болон 94 хувийн нүүрс ус агуулагддаг. 

5. Хан боргоцой нүдний харааны амин дэм 

Лууванг нүдний хараа сайжруулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин жимсний төрлөөс хан боргоцой луувантай дүйхүйц хэмжээний нүдний хараанд тустай жимс юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top