Нью-Йорк хотноо чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх өндөр түвшний хуралдааны хүрээнд "Ялгаварлан гадуурхах байдлыг халах нь" сэдэвчилсэн хуралдаан боллоо.
Хуралдаанд ЭМСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр оролцож, ХДХВ-ын халдвартай хүмүүсийн хүний эрхийг хангах, ялгаварлан гадуурхах байдлыг халах чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд баталсан Улс төрийн тунхаглалаар хүлээн авсан амлалтаа Монгол Улсын Засгийн Газар хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар танилцуулга хийлээ.
ХДХВ-ын халдвартай хүмүүсийг нийгэмд ялгаварлан гадуурхах байдлыг арилгах зорилгоор эрхзүйн орчны шинэтгэл хийж байгаа талаар тухайлбал, 2012 онд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хуулинд өөрчлөлт оруулснаар ХДХВ-ын халдвартай иргэдийн зорчих эрхийн хязгаарлалт болон бусад шийтгэврийн заалтуудыг цуцалсан болохыг онцлон хэлсэн байна.
Түүнчлэн энэирэх 9 дүгнээр сард хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд хүнийг бэлгийн чиг хандлага болон хүйсийн байдлаар ялгаварлан гадуурхах явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болсныг танилцуулав.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MOHS.MN
Сэтгэгдэл ( 0 )