Гэдэс чангаруулах 7 гайхалтай зөвлөгөөг танд хүргэе.
Та саяхан амаржаад хөөрхөн хүүхэдтэй болсон боловч таны гэдэс унжиж , сэтгэл санаагаар унаж байна уу? Төрсний дараа 6 долоо хоног орчмын дараа умай агшиж унжиж байгаа гэдэс багасдаг боловч гэдэсний булчин гүйцэд агшихгүй , унжсан арьс буцаж хэвийн байдалдаа ордоггүй байна. Тэгвэл хэрхэн суларсан арьс, гэдэсний булчингаа чангалах вэ? Бид та бүхэнд тус болох хэдэн зөвлөгөөг доор сийрүүлье.
Гэдсээ чангалахыг хүсч байвал өөхөө шатаа. Жирэмсний хугацаанд хүүхдийн жинг гүйцээхийн тулд та илүүдэл жинг өөртөө хуримтлуулсан байдаг. Хурдан хугацаанд жин хаявал суларсан арьс чангарч амжилгүй үрчийсэн , суларсан арьс болон үлддэг. Түүнчлэн өөх, булчингаа зэрэг шатаадаг. Таны ходоодыг гэдэсний булчин дарсанаар гэдэсний хэлбэрийг хадгалдаг. Жингээ хаях хугацаанд арьс эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Долоо хоногт 0,5-1,0 кг орчим жин хаяхыг эрүүл мэндийн ажилтнууд зөвлөдөг.
Төрсний дараа илүүдэл жингээ хаяж , хэвлийн эргэн тойрны өөхийг шатаах нь зүрх судасны хамгийн сайн дасгал болдог гэж та урьд өмнө нь сонсож байсан уу? Долоо хоногт 3-5 удаа дор хаяж 20 минутын турш дасгал хөдөлгөөн хийх нь ихээхэн ач холбогдолтой.
Хэрвээ харвингаа арилгаж , гайхамшигтай бэлхүүстэй болохыг хүсч байвал уураг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хоол хүнсэндээ ихээр хэрэглэх хэрэгтэй юм. Уураг нь ганцхан булчингийн хөгжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй арьсанд зайлшгүй шаардлагатай коллагенийг агуулдаг. Хоногт хэрэглэх уургийн агууламж нь таны жин , өдөрт хийж байгаа идэвхтэй дасгал хөдөлгөөн , өдөр тутмын энгийн үйл хөдлөлөөс шалтгаалан өөр өөр байдаг. Ихэнх эмэгтэйчүүдэд өдөрт 50г уураг хангалттай гэж үздэг боловч илүү их хөдөлгөөн хийдэг бол түүнээс их хэмжээний уураг шаардлагатай гэсэн үг юм.
Байнга чийгшүүлэгч тос түрхэх нь унжсан арьсыг хурдан агшаах үйлчилгээтэй юм. Учир нь чийгшүүлэгч тосны найрлаганд вит Е, А, С, К , коллаген агуулсан байдаг. Чийгшүүлэгч тосоо сонгохдоо та дээрх найрлагатай тосыг худалдан авах нь мөн чухал юм. Массаж тогтмол хийх нь гэдэсний эргэн тойрны цусан хангамжийг сайжруулж , унжсан арьсыг хурдан агшихад тусалдаг. Өдөр бүр 1-2 удаа чийгшүүлэгч тостой массаж хийгээрэй.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь булчингийн тонусыг сайжруулж, биеийг өв тэгш сайхан байлгахад туслах бөгөөд төдий хэмжээний сайхан биетэй байхын тулд их хэмжээний өөхийг шатаах нь зүйн хэрэг юм. Та өөртөө урам зориг өгч илүү их хичээгээрэй. Дан ганц дасгал хөдөлгөөнөөр хэвлийгээрээ, өгзөг хэсгээрээ, хөлийн хэсгээрээ турна гэж байдаггүй юм шүү. Бүхий л биеийнхээ илүүдэл өөхийг шатааж , тухайн хэсэгт идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр бүлчингаа чангаруулж гайхалтай үр дүнд хүрнэ гэдэгт итгээрэй.
Суларсан арьснаасаа хурдан хугацаанд салах арга бол гуужуулагч хэрэглээд үзэхэд гэмгүй юм. Шүршүүрт орох бүртээ гуужуулагчаар гэдсээ сайтар үрж угаах нь арьсны цусан хангамжийг сайжруулж , шинээр нөхөн төлжих, эрүүл гоё толигор арьстай болгох, арьсыг илүү уян хатан болгох үр дүнтэй.
Ус уух нь бие махбодид тоочоод барахгүй их ашиг тустай билээ. Ус ууснаар арьсыг гидратжуулах нөлөөтэй бөгөөд үүний нөлөөгөөр арьс илүү уян хатан болдог. Мөн өөхийг үр дүнтэй шатаахад тусалдаг. Гэдэсний эргэн тойронд ус баригдахыг багасгадаг. Хэрвээ та ус уухгүй байгаа бол одооноос ус уугаарай, танд суларсан арьс эрс багасч байгаа нь мэдэгдэхүйц ажиглагдана.
Орчин үед планк хэмээх дасгал хийх нь маш үр дүнтэй байгааг дасгалжуулагчид зөвлөсөөр байна. Эхний удаад өдөрт 2-3 удаа 15-20 секунд хийж эхлээрэй. Өдөр ирэх тусам хугацааг нь уртасгаарай.
Сэтгэгдэл ( 0 )