Төрсний дараах бэлгийн харьцаа

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 17

Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.Тиймээс энэ үед бэлгийн харьцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Ингэж зайлсхийх хоёр үндсэн шалтгаан байдаг.

Үүнд:
• Төрөлтийн дараах эмэгтэй хүний бэлгийн зам нь янз бүрийн халдварт өртөмтгий болдог. Төрсний дараах умайд халдвар орсноор үрэвсэл буюу эндометрит үүсэх аюултай. Харин эндометрит бол төрсний дараах хамгийн аюултай хүндрэл юм.
• Хурьцлын үеэр урд гэмтсэн байсан судаснаас ахиан цус алдаж болзошгүй. Тиймээс төрсний дараах ядаж 6 долоо хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг.Энэ бүхэн хэвийн төрөлтийн дараах бэлгийн амьдралд холбоотой гэдгийг ахин сануулах хэрэгтэй. Харин төрөлтийн үед, эсвэл төрсний дараах ямарваа нэг хүндрэл гарч байсан бол бэлгийн харьцаанд орох хүртэл тэвчих хугацааг эмэгтэй хүний төрөх зам бүрэн эдгэх хүртэл сунгах ёстой. Үүний тулд нөхцө байдлаасаа шалтгаалаад хоёр, эсвэл бүр гурван сар ч шаардлагатай болж магадгүй юм. Бэлгийн харьцаанд орж эхэлж болох хугацааг эмчлэгч эмч тодорхойлон зааж өгнө.

Төрөх замын зөөлөн эд урагдсан, эсвэл зүсэлт хийсний /эпизиотоми/ улмаас оёдол тавьсан үед бэлгийн харьцаанд орж эхлэх хүртэлх хугацааг хамгийн ихээр сунгадаг.Бэлгийн харьцаанд орж эхлэхэд бэлэн болсон гэдгээ эмэгтэй хүн өөрөө мэдрэх ёстой. Улмаар сексийн харьцаанд орсноор биед нь ямар нэг таагүй зүйлс гарахгүй гэдгийг баталгаажуулахын тулд сексийн харьцааг сэргээхийн өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л сексийн харьцаанд ороход бэлэн гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Үүнээс гадна тухайн үед тохиромжтой жирэмслэлтэс сэргийлэх аргыг сонгон авахад эмэгтэйчүүдийн эмчийн тусламж хэрэгтэй.Төрсний дараах сексийн харьцаатай холбоотой янз бүрийн статистик мэдээнээс үзэл төрсөн эмэгтэйчүүдийн бараг тэн хагас нь төрснөөс хойших гурван сар дараа сексийн харьцааны үеэр эвгүй мэдрэмж мэдэрдэг, 18% нь жилийн турш таагүй мэдрэмж мэдэрдэг байна.Урагдалт, зүсэлтийн улмаас хярзанд оёо тавьж байсан бол урагдалт, эсвэл зүсэлтийн явцад гэмтсэн энэ орчимд их олон байдаг мэдрэлийн төгсгөлүүд нь дарагдсан байж болзошгүй. Улмаар урд нь эмэгтэй хүнд ямар нэг таагүй мэдрэмж төрүүлдэггүй байсан байрлалын үед ч эвгүй мэдрэмж төрж болзошгүй. Мэдрэлийн эсийн мэдрэг байдал шинэ нөхцөл байдалд дасан зохицохын хэрээр өвдөлттэй мэдрэмжүүд нь цаг хугацааны эрхээр арилж болох юм. Мөн оёдол тавьсны дараагаар заримдаа бий болдог үтрээний хэлбэр өөрчлөгдөлт нь таагүй нөлөө үзүүлж болно. Үүнээс гадна үтрээний амсар, хярзан орчмын арьс ба салст бүрхэвч нь төрсний дараах үед нэн мэдрэг болдог. Оёдол тавьсан газрыг келлоид сорвины эсрэг ашигладаг тосны тусламжтайгаар зөөллөх сайн нөлөөтэй байдаг.

Төрөх явцад төрөх замаар хүүхдийн толгойг гаргуулахын тулд үтрээ маш хүчтэй тэлдэг болохоор төрсний дараах эхний үед сул хэвээр байдаг. Ийм байдал мэдээж удаан үргэлжлэхгүй атал зарим эмэгтэйчүүд энэ байдал огт өөрчлөгдөхгүй мэт санагдах нь олонтаа. Ялангуяа, насаар залуу охид, бүсгүйчүүдийн дунд тархсан байдаг үтрээ "аймшигтай сунадаг" тухай ямар нэг үндэслэлгүй цуу яриа нь үүнд ихээхэн нөлөөлдөг. Хэрэв эмэгтэй хүний төрсний дараа эрэгтэй хүний шодойг үтрээн дотроо мэдрэхээ байна гэж урьдчилан итгэчихсэн байгаа бол физиологийн гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн шалтгааны улмаас үнэхээс мэдрэхгүй байх нь олон.

Төрсний дараах эхний үед үтрээний уян хатан байдал тодорхой хэмжээгээр алдагдсан байдаг болохоор дур тавихад бэрхшээлтэй байдаг. Гэвч үтрээний хэмжээний харьцангуй бага хугацаанд, ялангуяа Кегелийн дасгалын хийвэл бүр ч бага хугацаанд хэвийн хэмжэндээ очдог.

Дашрамд дурдахад жирэмсний үед дасгал хийж байсан бол үтрээний хэмжээний холбоотой асуудал огт тулгарахгүй байж ч бас болох талтай. Тэгэхээр Кегелийн дасгал нь жирэмсний үед төдийгүй төрсний дараа ч ач тустай дасгал юм.

Зарим тохиолдолд төрсний дараах бэлгийн харьцаанд орох үед үүсдэг өвдөлт нь төрөх явцад хийсэн мэс ажилбарын улмаас үүссэн үтрээний анатомын ноцтой өөрчлөлттэй холбоотой байж болно.

Харин кесар хагалгаад орсон эмэгтэйчүүдийн умайн хүзүү, үтрээний хана нь жирэмсний үеийнхтэй адил байдаг болохоор арай хялбар гэж болох юм. Гэвч умайд нь оёдол тавьсантай холбоотойгоор хэвийн бэлгийн амьдрал нь зарим тохиолдолд хэвийн төрөлттэй эмэгтэйчүүдээс ч хойш сэргэж таарч байж магадгүй.

Төрөлт яаж явагдсанаас үл хамаараад бараг бүх эмэгтэйчүүдэд төрсний дараах үед эстрогений дааврын дутагдал илэрхий ажиглагддаг. Энэхүү даавар дутагдахад төрсний дараах сэтгэл гутралаас гэсэн нэлээдгүй ноцтой асуудал төдийгүй үтрээний хуурайшил гэсэн таагүй асуудал үүсдэг. Үтрээний хуурайшил нь бэлгийн хавьтлын үед багагүй таагүй байдал үүсгэдэг ч үүнийг тусгай зориулалтын түрхэлэг, тос хэрэглэх замаар хялбар шийдэх боломжтой юм. Ингэхдээ хэрэглэж байгаа тусгай зориулалтын, өөрөөр хэлбэл бэлгийн харьцаанд зориулагдсан гель, тос, түрхлэгийнхээ найрлагыг сайтар уншиж, лавлаж байх хэрэгтэй. Учир нь даавар агуулсан түрхлэгийг хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй юм.

Эцэст нь хэлэхэд төрсний дараа секстэй холбоотой ямар нэг асуудал тулгарч байгаагүй эмэгтэйчүүд маш олон бөгөөд тэд нөхөртөө татагдах хүсэл, дур тавилт нь улам хүчтэй болсон тухай ярьдаг.

Товчхон хэлэхэд төрсний дараах сексийн харьцаатай холбоотой ямар нэг эргэлзээ, асуудал байгаа бол найз эмэгтэй, танилуудаас асуух биш харин эмэгтэйчүүдийн эмчээс очиж мэргэжлийн, зохих түвшний зөвлөгөө авч байх нь хамгийн зөв шийдэл юм.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mm(202.126.90.150) 2024 оны 12 сарын 17

hiiswereer torod 14 honood belgii harltsaand orsn

0  |  0
Хэрэглэгч(122.201.31.138) 2024 оны 12 сарын 08

Төрөд 20 хонож байга бэлгийн харилцаанд орсон зүгэр үү

0  |  0
Гээ(59.153.115.107) 2024 оны 12 сарын 17

Сайн бна уу

0  |  3
Suuk(59.153.115.107) 2024 оны 10 сарын 22

Sain bnu

0  |  1
Jaagii(66.181.179.230) 2024 оны 12 сарын 17

4 honood hair hiisen yah boloo

1  |  0
Гээ(202.126.88.169) 2024 оны 08 сарын 15

Turuud 15 honor orsn ayuultai bolu yh we

0  |  1
suuk(59.153.112.225) 2024 оны 12 сарын 17

turuud14 honood orson yaah we

4  |  3
Анхаа(66.181.161.145) 2023 оны 02 сарын 17

Төрөөд 42хоноод бэлгийн харьцаанд орсон тэгсэн цустай усархаг зүйл гарсан зүгээр болвуу дотуур оёдолтой төрсөн тэр нь гэхдээ эдгэсэн

0  |  0
Энхээ(202.126.89.208) 2024 оны 12 сарын 08

30хоноод бэлгийн секс хийсэн болохуу яах болоо

5  |  4
Болд(202.126.89.83) 2024 оны 11 сарын 07

Torsnii daraa 30 honog bolj bn belgiin hariltsaand orj bolhu

3  |  5
D(66.181.161.31) 2024 оны 12 сарын 15

Torood 18 honood Belgiin haritsaand ortson yah bol yu heregleh we

А(202.126.88.203) 2024 оны 12 сарын 13

Төрөөд 40хоносон тэгээд өнөөдөр бэлгийн харьцаанд орчихлоо яах бол

15  |  7
нямгэрэл(66.181.161.58) 2024 оны 10 сарын 02

Мэдээлэл өгсөнд баярлала

4  |  2
Top