Зургаан сартай хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 22

УРГААН САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД 0 ТУНГААР УЛААНБУРХНЫ ВАКЦИН ХИЙХЭЭР БОЛЖЭЭ

Жил бүрийн есдүгээр сарын дунд үеэс ханиад, томуу идэвхжиж эхэлдэг. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотойгоор улаанбурхан өвчин дэгдэх магадлал өндөр байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 

Эцэг, эхчүүдийн анхааралд хүргэхэд ирэх аравдугаар сарын 3-наас эхлэн зургаан сар хүрсэн хүүхдүүдэд улаанбурхны вакцин хийж эхлэхээр болжээ. Улаанбурхны вакцинжуулалтыг өмнө нь есөн сартайд нэг тунгаар, хоёр настайд хоёр тунгаар хийдэг байсан бол энэ удаа урьдчилан сэргийлэх үүднээс “0” тунгаар хийнэ гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вакцинжуулалтын албаны дарга В.Байгаль хэллээ. 

Нярай хүүхдийн ванцинжуулалтыг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгуудад болон Нийслэлийн есөн дүүргийн харьяа эмнэлгүүдэд хийхнэ. 


ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭМЧИД ХАНДАНА УУ?

  • Халуурах
  • Биеэр тууралт гарах 
  • Ханиалгах
  • Нусгайрах
  • Нүд үрэвсэх

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

  • Маск зүүх /хамт байгаа хүмүүсдээ халдвар тараахгүй байх үүднээс/
  • Аймаг, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв,  халдвартын эмнэлэг, 
  • Халдвар өвчин судлалын үндэсний төвд хандан эмчид үзүүлэх
  • Хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд тууралт гарсанаас хойш 7 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах
  • Эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх /А амин дэмийн хамт/
  • Тууралт гарахаас өмнөх 4 хоногт тантай хамт байсан гэр бүлийн хүмүүсээ улаанбурханы эсрэг вакциныг 3 хоногын дотор тариулахыг зөвлөх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top