Тархи судлаач эрдэмтэд Монголд чуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 26

Монголын Нейросайнсын нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ амжилттай болжээ.  Тархи судлалын салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаачид чуулдаг үндэсний хэмжээний энэхүү арга хэмжээ "Multidisciplinary Brain Science Forum-2016" нэртэйгээр Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тархи судлал, нейросайнсын салбарын дэлхийн шилдэг эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүллээ. Нейросайнсын шинжлэх ухаан нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэл зүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг , олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.

Энэ салбарыг дэлхий дахинаа хамгийн анх судалж эхэлсэн түүх нь МЭӨ 170- аад он бөгөөд Тархи Судлалын Олон Улсын Байгууллага 1961 онд байгуулагдсан юм байна. Манай улсад Нейросайнс нийгэмлэг 2014 онд байгуулагдсан бөгөөд олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг Монгол Улсад хөгжүүлэн нутагшуулах хувь зорилготой ажиллаж байгаа академик байгууллага аж.

Нейросайнс нь тархины бүтэц, үйл ажиллагаа, зан төрх, эс судлал, танин мэдэхүй, соёл, нийгмийн нейросайнс, молекул биологи, математик зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамран хөгжиж байгааг эрдэмтэд онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top