Эрт дээр үед, хүмүүс ан гөрөө хийж, жимс түүн хоол ундаа олдог байсан тэр үед гэрлэлт тогтмол нэг хугацаанд болдог байжээ. Тодруулбал, ангийн улирлын завсарлагаар явагддаг байсан байна. Газар тариалан голлосон бүс нутагт ч мөн адил, ургац хураасныхаа дараа л хурим найраа хийдэг байсан аж. Харин хөдөлмөрийн хуваарь олшрох тусам цаг хугацаанаас хамааарах нь багассаар одоо бараг ялгаагүй болжээ. 1990 онд хийсэн сударгаагаар, жилд төрсөн бүх хүүхдийн 11.4 хувь нь хоёрдугаар сард төрж байсан аж. Өөр нэг судалгаагаар, гурав, наймдугаар сард хамгийн их хүүхэд төрдөг бол арванхоёр, нэгдүгээр сард хамгийн их нас бардаг нь тогтоогджээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )