Эрүүл мэндийн сайдын баталсан “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улирлыг угтуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн түргэн тусламжийн үйлчилгээ, эмнэлгийн орны зохицуулалт хийх, бэлэн байдлыг хангах” тушаалын хэрэгжилтийн дагуу ЭХЭМҮТ-өөс Томуу,томуу төст өвчин, түүний хүндрэлийн оношилгоо, эмчилгээ, хүүхдэд яаралтай түргэн тусламж үзүүлэх чиглэлээр лавлага төв болон дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт сургалт зохион байгуулж байна.
Энэ сургалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Су Нюунт -У нар оролцож үг хэлэн, сургалтанд хамрагдаж буй эмч нарыг сургалтандаа идвэхитэй оролцож, байгууллагууд дээр сурсан зүйлээ ажил хэрэг болгохыг хүслээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өвлийн улиралд гадуур ханиад томуу элбэг бага насны хүүхэд маш ихээр өвдөж байгаатай холбогдуулан зарим тохиолдолд хүүхэд өвдөөд түргэн дуудахад тэр болгон ирдэггүй болж өгвөл гэрээрээ эмчлэх арга заах эс бөгөөс бүр болохгүй бол өөрсдийн машин унаа эсвэл таксигаар эмнэлэгт очихыг санал болгодог. энэ зөв үү мөнгөгүй машингүй эсвэл хөгшин настай өвөө эмээтэйгээ байдаг бол энэ үед яах вэ?