Хүн унталгүйгээр ХЭД ХОНОГ тэсч чадах вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 12

3-5 хоног унтахгүй байх нь хүнийг үхэлд ч хүргэж болохыг анагаахын шинжлэх ухаан баталжээ. Хичнээн эрүүл чийрэг байлаа 7-8 хоногоос илүү нойргүй байж чаддаггүй байна. Гэхдээ дээрхээс ч удаан хугацаагаар огт унталгүй байсан тохиолдлын талаар яриа, тэмдэглэл их бий. Дэлхийн дээд амжилтыг тэмдэглэдэг “Гиннессийн ном”-д 19 хоног нойргүй байсан тохиолдлын талаар тэмдэглэсэн байдаг. Гэвч тухайн хүнийг сайтар хянан баталгаажуулж чадаагүй аж. Эмнэлгийн хяналт дор, өөрөөр хэлбэл баталгаатайгаар тогтоосон дээд амжилт нь 264 цаг буюу 11 хоног байдаг байна. АНУ-ын иргэн Рэнди Гарднер 1964 онд энэ амжилтыг тогтоож байжээ. Эмч нарын тэмдэглэлээс харахад, тэрээр 48 цагийн дараа хамгийн амархан түргэн хэллэгийг хэлэх чадвараа алдсан бөгөөд 72 цагийн дараа бүр солиорч өөрийгөө хөлбөмбөгийн тоглогч Пауль Лоу гэж төсөөлөн эмч нарыг гайхашруулсан аж. Найм хоногийн дараа ой ухаан нь бүрэн самуурч, минутын өмнө ярьсан үгсээ ч санахгүй байжээ. 11 хоносны дараа Рэнди өөрийгөө хянах чадвараа бүрэн алдаж, сэргээх ямар ч оролдлогыг үл тоон гүн нойронд автсан гэдэг. Түүний амжилтыг хожим Жим Томас 266.5, Тони Райт 275 цаг болгон ахиулсан юм. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top