”Селен” хорт хавдрын эрсдлийг бууруулдаг

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Дэлхий нийтэд бүх төрлийн хорт хавдрууд бодид аюулыг дагуулаад байна. Тэгвэл "Селен" хэмээх бодисоор хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулах боломж байдаг ажээ. "Селен" нь ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнд илүүтэй агуулагддаг. Үүнд далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд, ялангуяа сельд загас, далайн байцаа, далайн давс, мах, малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх), үр тарианы бүтээгдэхүүнүүд болох улаан буудайн соёлж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хивэг, хар будаа, овьёос, эрдэнэшишд их агуулагддаг байна.

Мөн улаан лооль, сармис, дрожж, мөөг, өндөг, оливийн тосонд ч агуулагдана. Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй агуулагддаг байна. 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top