Тарвагны шагайг гартаа зүүвэл ураг зулбахаас сэргийлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Тарваганы шагайг хөл, гар гээд дөрвөн мөчинд зүүдэг. Хүүхэд, томгүй, эмэгтэй зүүн талд, эрэгтэй нь баруун талд, хүүхдийн толгой тархи доргих, гэмтэх, яс хугарах, бэртэх, гээд бас лусын хамгаалалт ч болгож хэрэглэдэг. Хүн л болсон хойно өвдөж гэмтэхгүй зүйл гэж юу байхав. Хэрэв зүүж байгаад чанга унах таван цул доргих, ханиад, бие хямрах, гүйлгэх, толгой хөдлөх, үед заавал авч байгаад биеийг эмчлэх домнох барьж засах үйл хийх учиртай биеийн байдлыг тэнцвэржүүлж тогтоож байгаад дараа нь дахин зүүнэ.

Хэрэв авахгүй тархи барих эмчлэх домнох нь хэвийн байдалд орохгүйг сайн анхаарах хэрэгтэй. Тарваганаас хаях зүйл байхгүй дотор эрхтэнг яг төрөл төрлөөрөө хүний 5 цулд тэр чигээр нь хэрэглэнэ. Жишээ нь: бөөрийг нь түүхий халуунаар нь бөөрний дутагдалд орсон хүн 3 жил дараалж идэхэд сайн. Ясны шөлний тос яс хугарахад үүрүүлж нүдээд шөл тосоор тослох нь түргэн бороолж гагнагдан илаашруулна. Бас шөл уух нь хүүхдийн цагаан хорхой, толгойн халзан, (үс ургах) дотор халуун, хаван хөөх, хуяан тамир тэнхээ оруулах, баас нь яр шарх, үлд, үү хамуу, зэрэгт түрхэж, эм танд хэрэглэдэг монгол арга ч бий. Эмэгтэйчүүдийн савны ямарч хамаагүй өвчин хавдарыг тарваганы савыг түүхийгээр гурван удаа идсэн үед дарагддаг домтой юм.

Жирэмсэн эмэгтэй зулбах тохиолдол их байдаг бол шагай зүүснээр хэзээ ч ураг алдахгүй. Тарвага өөрөө хээл ураг алддаггүй амьтан юм. Тиймээс шагайг нь зүүсэн эмэгтэйчүүд амьгүй хүүхэд тээх учиргүй байдаг ажээ. Төрөх дөхөөд зүүсэн шагайгаа 20 хоногийн өмнө авна мартаад илүү тээлт тээж цаг нь болоод төрөхгүй удааширч гэдсэндээ томорхоос сэргийлээрэй. Дээр үед тарвагны сүүлийг нь дотуур өмдөндөө зүүдэг байсан нь лав учиртай ялгаагүй л дом байсан.

Монголын үрс маш олон болж, эрүүл саруул энх тунх байг.  

Эх сурвалж: Нэвтэрхий толь хуудас 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsolmon(103.212.119.171) 2024 оны 12 сарын 02

Sain bnuu jiremsn boloogvi hvn zvvvj bolhuu

0  |  1
Д(66.181.161.112) 2021 оны 07 сарын 21

Сайнуу жирэмсэн хүн хөл гар 2тоо зүүж болохуу

1  |  0
цээгий(45.117.32.2) 2024 оны 08 сарын 04

Гартаа зүүх юмуу жирэмсэн хүн

5  |  2
зочин (202.126.91.97) 2022 оны 04 сарын 19

Бизнес хийж мөнгө олох гэж хүн луйвардхаа болиоч шагай зүүгээд болчихдог бол монголд эмнэлэг хэргэгүй юм байна л даа

0  |  2
Top