Монгол эрдэмтэн хорт хавдрыг эмчлэх боломжтой бодис гаргаж авчээ

2016 оны 11 сарын 17

Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн бүх төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжтой эмийн бодис гаргаж авсан таатай мэдээг дуулгая.

Тодруулбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, академич, шинжлэх ухааны доктор, профессор Д.Батсүрэн БНСУ-ын эрдэмтэнтэй хамтран Дагуурын хүж өвснөөс  хүний бүх төрлийн хорт  хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх өндөр идэвхтэй “Дауринол” гэх бодис гаргаж авчээ.

Дагуурын хүж өвснөөс алколоид, флавноид, лигнамид төрөлд хамаарагдах 22 бодисыг цэврээр нь ялгаж, химийн бүтэц найрлагыг нь судалснаар байгалийн химид урьд өмнө бүртгэгдээгүй долоон шинэ бодисыг илрүүлсэн байна. Уг долоон төрлийн бодисын нэг нь хавдрын эсрэг идэвхжилтэй дауринол гэдэг бодис аж. Эрдэмтэн “Дауринол” нь хорт хавдрын S фазыг сонгомол хэлбэрээр бүрхэж, хавдрын эсийн үржлийг дарангуйлан, зогсоож байгааг судалгаагаараа тогтоосон байна.

Судалгааны явцад хулгана дээр хийсэн туршилт нь амжилттай болсон бөгөөд одоо хүний бие дээр турших клиник туршилт үлдээд байгаа аж. 

Шинжлэх ухааны доктор, профессор Д.Батсүрэн дагуурын хүж өвсний суурь судалгааг 1980 оноос хойш хийж, өнөөдрийн үр дүнд хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн байгалийн химийн нэгдлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болжээ. Тэрбээр дауринол бодисоо хэрхэн гаргаж авсан, баталсан талаараа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж “Chemical abstracts”, “Реферативный журнал” сэтгүүлд нийтлүүлж, олон улсын хэмжээнд патенжуулсан байна.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
emch(124.158.95.132) 2016 оны 11 сарын 24

bayrlalaaa ulam ih amjilt

0  |  0
иргэн бас эмч(202.126.89.145) 2016 оны 11 сарын 17

Энэ худлаа яагаад гэвэо алтваа эмийн найдвартай байдлын туошиж тест хийхэд дор хаяж 5 жил цаашилбал 10 жил ч шаардагддаг 2 жилийн амна бас худлаа сенсаац тарьж монголд хорт хавдрын эсоэг бэлдмнл гаргалаа гэж цуурч бас ТВ -ээр барин тавин яоьж байсан Дэлхийн ЭМБ үүнийг ердөө ч тоогоогүй учир нь шал хуурамч байсан

0  |  0
Хурдлаарай(202.21.100.210) 2016 оны 11 сарын 17

Сайхан мэдээ байна. Эмнэлэгүүдэд сайн дураараа туршилтад орох хүсэлтэй өнөө маргаашаа хүлээсэн иргэд маш их байгаа. Яаралтайтүргэн нэвтрүүлэх тусмаа олон хүнд буян болох биш үү

0  |  0
Халтар (202.179.31.114) 2016 оны 11 сарын 17

Сайн байна. акаадийм манай монголчууд мундаг шүү баяр хүргэж амжилт хүсье. Би туршуулахад бэлэн байна. хамгийн гол нь тэр ургамлын нэрийг нууцлах аардлагатай . ядаж энэ Хятад дээр нь манай улсын хар хайрцгын бодлого гэж юм алга жаахан мөнгө хараад толгойгоо тайрч өгөх нь холгүй юм.Төрийн бодлогоор зохицуулмаар байх юм. Төрийн нууцын хуулийг шинэчилж яс мөрдөх шаардлагтай

0  |  0
Базар(202.179.31.114) 2016 оны 11 сарын 17

Баяр хүргэе.өвчтөн дээр турших нь зүйтэй

0  |  0
Ariuk (202.9.42.72) 2016 оны 11 сарын 17

Tgvl mun saihnaa zovj shanalj bga humuusig harhar eleg emtrem bdg shuu. Д. Батсүрэн танд амжилт хүсье.

0  |  0
Sharga Morit zuslan(202.126.94.230) 2016 оны 11 сарын 17

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999

0  |  0
БЭК(124.158.107.2) 2016 оны 11 сарын 17

одоо юуг нь хүлээх вэ хавдар судлал дээр хөөрхий хөнгөвчлөх тасагт хэдэн хүн үхэхээ хүлээгээд зовож л байгаа даа туршилт амжилттай болох болтугай

0  |  0
НӨР(59.153.114.161) 2016 оны 11 сарын 17

МУНДАГ

0  |  0
Иргэн(202.131.249.202) 2016 оны 11 сарын 17

Таньд баяр хүргэе.

0  |  0
зочин(124.158.73.28) 2016 оны 11 сарын 17

Танд баяр хүргэе, хүнд өвчинд нэрвэгдэж зовсон хүмүүст буян болох болтугай.

0  |  0
Top