Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” долоо хоногийн аяныг энэ сарын 14-ны өдрөөс эхлэн 20-ныг дуустал дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Уг аяны хүрээнд Хүнс,Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, малын эмийн салбар зөвлөлөөс мал эмнэлгийн холбогдох байгууллагуудтай хамтран малын эмч, мэргэжилтэн болон малчдын антибиотикийн эмийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн урилга, зөвлөмж гаргаж мал, амьтны эмчилгээнд хэрэглэх антибиотикийн эмийг оновчтой зөв сонгон хэрэглэх, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар сургалт сурталчилгааний ажлыг зохион байгуулахаар болжээ.
Мал, амьтны эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн эмийн үлдэгдэл нь хоол хүнсээр дамжин хүний эрүүл мэнд цаашилаад нийгмийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл их бий тул мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дэх эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр ажил зохион байгуулж байгаа аж. Мөн Эрүүл мэндийн яамтай хамтран антиотикийн тэсвэржилтээс сэргийлэх салбар хоорондын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )