Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр /2016.11.17/ АХБ-ны “Улс орны түншлэлийн стратеги 2017-2020”-ийн Зөвлөлдөх багийнхантай уулзаж ирэх онуудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцлоо.
Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш манай улсын нийгмийн салбар, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг. Тус банкнаас эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжсэн 150 сая гаруй ам.долларын санхүүжилт бүхий таван том төслийг хэрэгжүүлээд байгаа билээ.
Тус төслүүдийн хүрээнд Монгол Улсад цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )