“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалын талаар хоёр яамны анхны хэлэлцүүлэг өчигдөр /2016.11.30/ болж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл болон ХЗЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид, эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулдаг байна.
Мөн цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж, согтуу этгээдийн хажууд өвчиндөө шаналан ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Согтуу хүн бол өвчтэй хүн биш учраас согтуу иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагагүй, иймд тэд зөвхөн эмнэлгийн орчинд хоноглож, маргааш нь эрүүл болон эмнэлгийн байрнаас гардаг ба гарахдаа эмнэлгийн эд хогшлоос хулгайлах, эвдэх, хоол нэхэх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэдэг.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрх зүйн орчин байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
Архидан согтуурахтай тэмцэх сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлдэг. Сангийн үйл ажиллагааг сангийн зөвлөл удирдах бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлдэг.
Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байлгах, албадан саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчлэн найруулсан болно.
Сэтгэгдэл ( 4 )
Emnelegee eruuljuuleh bolgoh sanaag hen bodoj oldog bnaa.. esvel emneleg gej bhgui ovchtonuudee eruuljuuldeg bolson ymuu yu bolood bnaa....kkk
Эргүү тэнэг АН, Тэмүүжинд л согтуу архичид өвчтэй хүмүүс байх даа
эргүү дагз минь, согтуу хүн ”өвчтэй хүн биш” гэдэг нь эмнэлэгт ирээд бусад өвчтөн болон эмнэлэгийн ажилчидыг дарамталж, хүндрэл учруулж байгааг хэлж байгаа юм малаа. согтуу хүний хийсэн үйлдэл нь тусдаа өөр асуудал.
согтуу хүн” ӨВЧТЭЙ ХҮН БИШ” гэж ямар улсын ШИНЖЛЭХ УХААНЫ байгууллага нолсон юм бол харин ИРГЭН,ЭРҮҮГИЙН хуулиудад согтуу хүний хиисэн үйлдлийг сэтгэл санааны хөөрөлт ,сааталттай гэж үздэгийг өвчтэй биш гээд байгаа юм байхдаа???