Индонезийн нэгэн эмнэлэг нано технологиор бүтээгдсэн “divine cigarettes” хэмээх тамхиар хорт хавдрыг эмчилж эхэлжээ. Анх гарсан дариудаа олны анхаарлыг ихээхэн татаж, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг хүртэл сурталчилгаандаа тоглуулаад (Тамхинаас гарахыг уриалсан мэдэгдлийг нь ашиглажээ) амжсан энэ тамхины утаа хорт хавдрын тархалтыг удаашруулдаг болох нь батлагдсан гэнэ. Энэ аргаар мөн уушигны зарим өвчлөл, бие организмын хөгшрөлтийг сааруулах эмчилгээ хийж болох гэнэ. Энэхүү сонин эмчилгээг нээсэн эмч Грета Захар Пажаржараны Их сургуульд химийн шинжлэх ухааны эрдмийн зэрэг горилоод байгаа ажээ. Жакарта хотод байрлах тамхин эмчилгээний эмнэлэгт одоогоор 60 мянга орчим өвчтөн эмчлүүлээд байгаагийн нэлээд хэсэг нь европчууд юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Hehe manaihan neeree alna 2 tamhi shig heregvi zvil baihgvi
Тамхи хорт хавдар эдгээдэг гэж үү.шал худлаа.тамхи 5 нас хорооно гэж мэдэх үү.
Худлаа суртчилгаа тавихаа болио.Тамхины бизнес эрхлэгчдийн тархи угаалт
Baasaa ideh hereg vv...tamihaa tataad baijdee
хүний ялгадас хорт хавдарт их сайн гэнээ