Хамрын хөндийд элдэв төрлийн харшил үүсгэгч, нян, тоос шороо ихээр хуримтлагдсан, эсвэл нунтаг зүйл хамарт орох үед найтаах механизм ажилладаг. Энэ үед тусгай мэдрэлийн эс цочролд орсноор хүн хамар хоолойн уулзвар дахь илүү зүйлсийг гадагшлуулан найтаадаг байна. Гол нь хүний хажууд найтааж болохгүй.
Учир нь найтаах үед гадагшлах агаарын хурд 160 км/цаг байдаг ба нэг найтаалтаар дунджаар 100 мянган өвчин үүсгэгч нян агаарт тархах аюултай. Найтаах үедээ хамраа алчуураар, арга ядвал гараараа ч гэсэн таглавал бактерийг ямар барьж авна гэх биш, ядаж тархалтыг нь багасгаж чадна. Удаан хугацааны туршид найтаагаад байвал хажууд чинь харшил үүсгэгч ямар нэгэн зүйл байна гэсэн үг. Тэгвэл хайж олоод хаяхаас өөр аргагүй.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )