Идэр дээд сургуулийн Нийгмийн ажлын салбарын оюутнууд санаачлан жил бүр сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулдаг ба энэ жил “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг 2016.12.08 нд Цус Сэлбэх Үндэсний Төвтэй хамтран явууллаа.
Идэр дээд сургууль нь үүсгэн байгуулагдсан 1995 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй 22 жил энэхүү буянтай үйлсэд нэгдэж байгаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, оюутан залуус, багш ажиллагсадаа идэвхитэй оролцуулсаар ирсэн билээ. Тухайлбал: Нийгмийн ажилтны 2-р ангийн оюутан А.Балжинням БЗД-н Залуучуудын Улаан Загалмайн Хорооны тэргүүн бөгөөд “Хүндэт донор”, мөн тус ангийн оюутан Д.Баярмагнай нь Улаан Загалмай Хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллан үеийн залуусаа үлгэрлэн манлайлдаг, нийгмийн идэвхитэй оюутнуудын төлөөлөл юм.
Цусаа бэлэглэж бусдын амь насыг аварна гэдэг бол буянтай, сайхан үйлс билээ. Хүн нэг удаа 350-450 грамм цусаа өгөхөд “3 хүний амь насыг авардаг” гэдэг. Өнөөдөр зам тээврийн гэнэтийн осол, аваар, төрөлтийн хүндрэл, цусны өвчин, төрөл бүрийн хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа үед цусны хэрэгцээ ихээр нэмэгдэж байна.
Эцэст нь Монголын оюутан залуустаа хандаж хэлэхэд хүмүүсийг эрүүл саруул амьдруулахын тулд цусаа бэлэглэж, цусны нөөцтэй болоход өөрсдийн хувь нэмрээ оруулцгаая гэж уриалж байна.
Ж.Сарангэрэл /Идэр дээд сургуулийн Нийгмйн ажлын тэнхмийн эрхлэгч/
Сэтгэгдэл ( 1 )
ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАЛУУН ЦУСАА ӨГСӨН ТА НАРЫН АЖИЛ ҮЙЛС АМЖИЛТ ХҮСЬЕ