Шинэ жил хаяанд ирж эхнээсээ найз нөхөд, албан байгууллага баяраа тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан баярын ширээний хамгийн том чимэг болсон бялуу болон кремт бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалж, хэрэглэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Бялууны төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахдаа анхаарах зүйлс:
Ø Сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал
Ø Бүтээгдэхүүний хаяг шошгонд /орц, найрлага, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах нөхцөл, хугацаа зэрэг/ үйлдвэрлэсэн мэдээлийг бүрэн тусгасан эсэх
Ø Хэлбэр дүрсний бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх
Ø Өнгө өөрчлөгдсөн эсэх /хөгцөрсөн, харласан, хатсаж өнгөн хэсэг хагарсан/
Ø Ямар нэгэн гадны биетээр бохирлогдсон эсэх /хүн, амьтны үс, хялгас тоос г.м/
Ø Үнэр өөрчлөгдсөн эсэхийг сайтар шалгах
Ø Хадгалах болон хэрэглэж дуусах хугацааг шалгах
Ø Худалдааны газарт зориулалтын тоног төхөөрөмжинд хадгалаагүй, гудамж, талбайд ил задгай худалдалдан борлуулж байвал тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
Эрхэм хэрэглэгч та:
· Кремт бүтээгдэхүүнийг зөв сонгон аюулгүй хүнс хэрэглэснээр та хоол хүнсээр дамжин халдварлаж болзошгүй аливаа өвчний эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах болно.
· Хэрэглэгч та шаардлагатай тохиолдолд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах туай” хуульд заасны дагуу худалдан борлуулагчаас чанар аюулгүй байдлын баталгаажилт, лабораторийн шинжилгээний баримт бичгийг шаардан үзэх эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )
huts