БНСУ-д урт хугацаагаар сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулна

2016 оны 12 сарын 12

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн /2016.12.09/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн цацраг идэвхит эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдийг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн гишүүд Олон Улсын Атомын Энергийн Газрын стандартын дагуу боловсруулсан цацраг идэвхт эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдэд тавигдах шаардлагыг эцсийн байдлаар хэлэлцэн, сонгон шалгаруулалтын зарыг 12 дугаар сарын 12-ний өдрийн сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд түгээхээр тохиролцов. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top