Эрүүл мэндийн яам сэтгүүлчдийн дунд уралдаан зарлалаа

2016 оны 12 сарын 13

Эрүүл мэндийн яам нийт сэтгүүлчдийн дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байгааг дуулгахад таатай байна. Уралдаанд нэг байгууллагаас хэдэн ч сэтгүүлч оролцож болох бөгөөд нэг оролцогч 3 хүртэлх бүтээлийг ирүүлэх боломжтой. Нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх явцад шаардагдах эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээлэл, зураг авалт хийхэд шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэх тал дээр тус яамны зүгээс хамтран ажиллах боломжтой. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд бодитоор, цаг алдалгүй хүргэхэд сэтгүүлчдийн хувь нэмэр их байдаг. Тиймээс та бүхэн уралдаандаа идэвхтэй оролцоорой.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ НИЙГЭМД” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго:

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг олон нийтэд  бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх

Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид

Сэдвийн хүрээ: Эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  • Дуу, дүрсний өндөр чанартай байх
  • Өөрийн телевиз, радиогийн сувгаар цацагдсан байх
  • Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
  • Хугацаа 10 минутаас их байх

Нийтлэл бичлэгийн төрөлд тавигдах шаардлага:

  • Бичлэгийн аль ч төрлөөр бичиж болно
  • Өөрийн сонин, сэтгүүл, сайтад нийтэлсэн байх
  • Өмнө нь хэвлэгдэж байгаагүй байх
  • Зөвхөн өгөгдсөн хугацаанд зохиогдсон байх
  • А2 хүртэлх хэмжээтэй байх

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2017.01.24

Материалыг хүлээн авах хаяг: ЭМЯ-ны 406 тоот, gandulam@moh.gov.mn

Холбогдох утас: 51-264923, 99079043, 99179899

Шалгаруулалт:

1-р шат 2017.01.24 – 2017.02.05 /шүүгчид төрөл тус бүрээс 10 бүтээлийг шалгаруулна/

2-р шат 2017.02.05 – 2017.02.15 / төрөл тус бүрт шалгарсан 10 бүтээлээс Facebook like-аар хамгийн олон дэмжигчтэй нэг бүтээл эхний гуравт шалгарах эрхтэй болно/

3-р шат 2017.02.15 – 2017.02.20/ шүүгчид төрөл тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулна/

Шагнал: 
Нэвтрүүлгийн төрлөөр:

  • 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
  • Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл

Нийтлэлийн төрлөөр:

  • 1, 2, 3-р байр: Өргөмжлөл, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах
  • Тусгай байр 7 оролцогч: Дурсамж, үнэ бүхий зүйл

 

Жич: ЭМЯ-ны зүгээс уралдаанд оролцсон бүтээлүүдэд ямар нэгэн төлбөр төлөхгүй бөгөөд олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс ашиглах нь нээлттэй байна.

 

ЗАСГИЙН ГАЗАР ШИНЭЭР ЭМХЛЭГДЭН БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХИЙГДСЭН ГОЛ АЖЛУУД

БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  • “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн хуулийн төслийн үзэл баримтлал
  • “Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай” хуулийн төслийн үзэл баримтлал
  • Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн дэмжигдлээ.
  • “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээх боллоо.
  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж, салбарын удирдлага, зөвлөх, мэргэжилтнүүдийн түвшинд хэлэлцүүлэг хийлээ.
  • Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль
  • Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль
  • “Эх, хүүхэд, Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр
  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлгүүд хийлээ.

ИРГЭДИЙГ ЭРҮҮЛ МЭНДЭЭС ҮҮДЭЛТЭЙ САНХҮҮГИЙН ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

  • Гемодиализийн эмчилгээний зардлыг төр хариуцахаар боллоо.
  • Цусны хавдартай иргэдийн зарим эмчилгээний зардлыг төр хариуцахаар боллоо.
  • Элэгний С вирүсийн эмийн үнийг буурууллаа.
  • Элэгний вирүс илрүүлэх шинжилгээг аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд дээр үнэ төлбөргүй буюу эрүүл мэндийн даатгалын сангаас хийдэг боллоо.
  • Элэгний вирүс тоолох шинжилгээг ХӨСҮТ, УНТЭ дээр эрүүл мэндийн даатгалын сангаас хийдэг боллоо.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР

  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд “Агаарын яаралтай тусламж”-ийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор ЗТХЯ, БХЯ-тай хамтран эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг, нисдэг тэрэгний зогсоол байгуулах асуудлаар санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж байна.
  • Иргэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандаж чирэгдэлгүй оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжтой боллоо.
  • БХЯ-ны Цэргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд яаралтай тусламжийг үзүүлдэг болох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
  • “Шилэн эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлснээр тусламж, үйлчилгээний хүлээгдэл 50 хувиар буурлаа.
  • Эрсдэл бүхий 9 аймагт хүүхдийн чиглэлээр, 6 аймагт эх барихын чиглэлээр ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн зөвлөх багийг ажиллууллаа.
  • Нийслэлийн “Амгалан” амаржих газрын орыг 50-аар нэмэгдүүлэв.
  • 5 хүртэлх насны хүүхдэд зайлшгүй шаардлагатай зарим нэр төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор ажиллаж байна.
  • Амьсгалын замын халдвар, бага насны хүүхдийн дундах уушгины хатгалгаа өвчний өвчлөлийг бууруулах ажлыг зохион байгуулж, 24000 гаруй хүүхдийг дархлаажуулав.
  • Одоогоор 33 000 хүнд дархлаажуулалтын вакциныг хийж байна.
  • 45 000 хүнд дархлаажуулалтын вакциныг нэмж хийхээр болсон.
  • Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх оношилгоо, эмчилгээнд зориулж 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг худалдан авахаар боллоо.
  • Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд үйлчлүүлэгчдэд зориулж “Нэг цэгийн үйлчилгээ”-г бий болголоо.
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн 32 байгууллагад 60 ширхэг агааржуулалтын тоног төхөөрөмжийг суурилуулав.
  • Туслах сувилагчийг бэлтгэх сургалтад 108 эрүүл мэндийн ажилтнуудыг хамрагдав.
  • Хан-Уул, Баянгол дүүргүүдийн эрүүл мэндийн төвд хорт хавдартай хүмүүсийн химийн эмчилгээг хийх, хөнгөвчлөх тасгийг шинээр нээлээ.
  • Өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээлэл, амин чухал үзүүлэлтүүдийг түргэн тусламжийн автомашинаас цаг алдалгүй холбогдох эмнэлэгт шууд хүргүүлдэг боллоо.
  • ЭМЯ-ны удирдлагууд зарим сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шинэчлэхээр боллоо.
  • 300 ортой төрөх эмнэлгийг 2017 онд барьж дуусгахаар боллоо.
  • Яаралтай түргэн тусламжийн 21 автомашиныг сумдад хүлээлгэн өгөв.
  • 2017 онд нийт 110 түргэн тусламжийн автомашиныг олгохоор төсөвт 4,2 тэрбум төгрөг тусгав.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнуудын эрүүл мэндийн байгууллагын харьяаллыг тодорхой болгох гурван яамны сайдын  хамтарсан тушаалыг гаргав.
  • Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах №1, №2 дугаартай “Сайдын албан даалгавар” хэрэгжиж байна.
  • Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Ирээдүйн эмч, сувилагч” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
  • Дотор, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр суралцах резидент эмч нарыг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт цалинтай ажиллуулахаар боллоо.

Эрүүл мэндийн яамны зүгээс бодлогын түвшинд дээрх бодитой ажлуудыг хийхийн зэрэгцээ, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах тал дээр ихээхэн анхаарч, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг нэн тэргүүнд таниулахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top