Б.Ариунхишиг: Гаднаас орж ирээд гар нүүрээ угаасны дараа нялх хүүхдэд хүрэх ёстой

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Хүйтэн сэрүүний улирал, утаа тоосонцороос шалтгаалан ханиад томуу маш их гарч байгаа. Үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн уушигны эмч Б.Ариунхишиг 0-5 настай хүүхдүүдийг ханиад томуу тусгахгүй байх зарим нэг аргын талаар ярьж байна. Тэрбээр “Өрөөнд болж өгвөл өдөрт нэг удаа агаар оруулж, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх ёстой. Хүмүүс ингэж ярихаар их ташаа ойлголттой учраас буруу агаараар амьсгалуулж, буруу цэвэрлэгээ хийгээд байдаг. Жишээлэхэд зөвхөн агаар амьсгалуулахын тулд гарах шаардлаггүй. Хүүхдээ яг гадаа агаарт гаргадаг шигээ хувцаслаад цонхоо бүрэн нээгээд агаарт гаргаж болдог. Мөн цэвэрлэгээ хийхдээ тоос сорогч ашиглахгүй, чийгтэй алчуураар арчиж цэвэрлэхийн сацуу гэрт байгаа ургамалынхаа тоосонцорыг өдөр бүр арчиж байх ёстой. Ургамалын тоосонцорт маш их хэмжээний нян бактер хадгалагдаж байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн ханиад томуу туссан хүүхдийн хоол унданд онцгойлон анхаарах хэрэгтэй аж. Ингэхдээ илчлэг сайтаа хоол хийж өгөхөөс гадна өмнө нь иддэг байсан хэмжээг нь алдагдуулалгүй өгөх ёстой. Мөн өвдсөн хүүхдийн уудаг шингэнийг нэмэх шаардлагатай гэнэ.

Үүүнээс гадна эцэг, эхчүүдийн хувьд гаднаас орж ирээд гар, нүүрээ угаасны дараа хүүхэддээ хүрч байхыг онцгойлон анхааруулж байна. Учир нь эцэг эхчүүд аливаа өвчний тээгч болдог бөгөөд хэдийгээр гадаа тамхи татчихаад ороод ирсэн ч зайлшгүй гар нүүрээ, амаа угаасны дараа хүүхэддээ хүрэх шаардлагатай ажээ. 

О.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top