Эмч, эмнэлгийн хүртээмж муу энэ цаг үед иргэд хүссэнээрээ эрүүл мэндийн үйлчилгээг авах нь амаргүй болсон.Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал уг хүндхэн нөхцөл байдлыг хөнгөвчлөх үүднээс өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны ахмад настнуудыг эмнэлгийн үзлэг оношилгоонд үнэгүй хамрууллаа. Тэрбээр энэхүү арга хэмжээг тус хорооны ИТХ-ын төлөөлөгч М.Даваадорж, Ч.Өнөрсайхан нартай хамтран “Энх-Элбэрэл” өрхийн эмнэлэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан юм.
Үзлэг оношилгоонд нийт 180 иргэн оролцож доорх шинжилгээ, үзлэгт хамрагдав.
- Элэгний вирусийн маркьер HBsAg, Anti HCV
- Ходоодны H.Pylori хеликобактер
- Элэгний хавдрын маркьер AFP
- Сахар
- Хэвлийн эхо
- Зүрхний бичлэг
- Шээсний шинжилгээ
Мөн дотор, бөөр, нүдний кабинетэд үзлэг оношилгоо хийлгэж зөвлөгөө авлаа. Уг өдөрлөгт оролцсон ахмадууд“Нэг удаа ч болов эмнэлгийг үйлчилгээг үнэ төлбөргүй шуурхай, хүртээмжтэйгээр авсандаа баяртай байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Н. Учрал иргэдэд хандан эрүүл мэнддээ анхааран, илүү урт наслахыг хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )