“Бид архинаас татгалзаж-шинэ ирээдүйн төлөө” цэнгүүн болов

2016 оны 12 сарын 21

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиник, Өдрийн эмчилгээний баг, Өөртөө туслах бүлэг санаачлан “Бид архинаас татгалзаж- Шинэ ирээдүйн төлөө” уриан дор Төрийн болон төрийн бус байгууллага хамтарсан анхны архигүй шинэ жилийн баярын цэнгүүнийг  зохион байгууллаа.

Уг баярын цэнгүүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн  нийгмийн эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, докторант Ж.Цогтсугар, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжав, СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл,  Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Ганчулуун, Донтох эмгэг судлалын өдрийн эмчилгээ, сэтгэл засал танин мэдэхүй-оюун санааны сургалт эмчилгээнд хамрагдсан эмчлүүлэгчид,эдгэрэлийн туршлагатай, өөртөө туслах бүлгийн гишүүд“Эрүүл идэвхитэй амьдралын клуб”-ын тэргүүн Д.Пүрэвсүрэн, мөн Дархан, Төв аймаг, Багахангай дүүрэг, Булган аймгийн эмч нийт 95 хүн оролцон 2016 оны амжилт ололтоо дүгнэсэн баярын цэнгүүн боллоо.  Олон жилийн эдгэрэлттэй байгаа бусаддаа өөрөөрөө үлгэр дуурайлал болсон залуучуудаа шагнаж урамшуулж, сүүн цацал өргөх ёслол хийлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top