Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, Аймгийн засаг даргын тамгын газраас төрийн албан хаагч, удирдах ажилтнуудыг чадавхижуулах чиглэлд онцгой анхаарч байна. Мөн Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зорилт тодорхой болж, 2017 оны үйл ажиллагааны зорилго, зорилтыг тодорхойлох, төлөвлөлт хийх ажил эхэлж байгаа тул эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн бүх шатны удирдах ажилтны чадавхийг сайжруулах, шинэ мэдээллээр хангах зорилготой сургалт зохион байгуулж, 70 ажилтан хамрагдлаа.
Сургалтаар Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах баримт бичиг, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендерийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, Эрүүл мэндийн үйлчилгээнд бүх нийтийг хамруулах болон хэнийг ч орхигдуулахгүй байх тухай ерөнхий ойлголтууд сэдвээр ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл удирдах ажилтнуудад илтгэж танилцуулав.
Мөн Дархан-Уул аймагт 2015 оноос хэрэгжиж байгаа “Эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах” төслийн хүрээнд бэлтгэгдсэн багийнхан Хүний нөөцийн менежмент ба үнэлгээний тогтолцоо, Гүйцэтгэлийн Менежмент, ур чадварын үнэлгээ сэдвээр илтгэлүүдийг тавьж, Аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдад зориулсан сургалтаас Шинэ зууны өнгө төрх, Төрийн ажилтны ёс зүйт манлайлал сэдэвт мэдээллийг удирдах ажилтнуудад танилцууллаа. Энэхүү сургалт нь 2017 онд эрүүл мэндийн салбарын бүх шатны удирдлагуудын баримтлах зарчим, чиглэлүүдийг тодорхой тайлбарлаж, нэгдсэн ойлголцолд хүрсэн ач холбогдолтой үйл ажиллагаа болов.
Сэтгэгдэл ( 0 )