ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2017.01.02/

2017 оны 01 сарын 03

Улсын хэмжээнд:

Томуу, томуу төст өвчин:

 

Улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 7.6% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь өнгөрсөн 7 хоногоос 0,7 хувиар их, сүүлийн 3 жилийн дундажаас 0,4 хувиар бага байна.

10.000 хүн амд 45,3 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 7 хоногоос 4, сүүлийн 3 жилийн дундажаас 4 тохиолдлоор тус тус нэмэгдэж, толерант дээд үзүүлэлтээс 16  тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна (Зураг 1).

Улаанбаатар хотод амбулаторийн үзлэгийн 8 хувийг эзэлж, өнгөрсөн 7 хоногоос 0,1 хувь, сүүлийн 3 жилийн дундажаас 1,1 хувиар бага  байна.

Багануур, Налайх дүүрэгт томуу, томуу төст өвчин 11.2-12 хувийг тус тус эзэлж байна.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Завхан аймагт 10-13 хувийг эзэлж байна.

71 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна. 

Эмнэлэгт хэвтэгсдийн дунд 2.4 хувийг уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай өвчин эзэлж, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар нэмэгджээ. ЭХЭМҮТ-д нэг тохиолдол нас барсан.

Лабораторид суурилсан тандалтаар 122 сорьц шинжлэхэд 17 (13.9%) сорьцод A (H3N2) вирүс,  иж томуугийн үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр 11 (44%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 2 (8%) сорьцод риновирүс, 1 (4%) сорьцод иж томуу вирүс, 1 (4%) сорьцод аденовирүс тус тус илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

Угаарын хийн хордлого:

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд 14 угаартсан тухай мэдээлсэн байна. Үүнээс 3 нь насанд хүрэгсэд, 11 нь бага насны хүүхдүүд байсан байна.  Өртөгсөд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээх авах, яаралтай тусламжийн тасагт хандаж, тусламж авсан ба биеийн байдал сайн байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЭМГ  

 

Орны ачааллын мэдээ:

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн нийт орны ачаалал 6.0%-иар  илүү   буюу 1871 орон дээр 1984  хүн хэвтэн эмчлэгдэж байна.

      789 хүүхдийн орон дээр насанд хүрэгчдийн 265 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдийг ашиглаж, 207 орыг нэмэлтээр дэлгэсэн байна. Өнөөдрийн байдлаар 1261 хүүхдийн орон дээр 1265 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, 0.3 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй                 байна. Коридорт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд байхгүй байна.

 

Дэлхий дахинд: 

Тарваган тахал өвчин:

·         12 дугаар сарын 6-нд Мадгаскар улсын ЭМЯ-аас тус улсын Бефотака дүүрэгт бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын талаар мэдээлсэн байна.  Уг дүүрэгт 1950 оноос хойш тарваган тахал өвчин бүртгэгдээгүй байна.

·         12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 62 тохиолдол (6 батлагдсан, 5 болзошгүй, 51 сэжигтэй) мэдээлэгдэж, 26 нь нас барсан байна. Нас баралтын хувь 42.

·         11 сорьц шинжлэхэд 6 сорьцод эерэг дүнтэй тодорхойлогдсон ба 5 тохиолдол нь уушигны хэлбэрийн тарваган тахал өвчин байна.

·         Эдгээр 2 дүүрэгт тарваган тахал өвчин 8 дугаар сарын дундуур эхэлсэн ба дүүргүүд нь алслагдсан дүүргүүд юм.

·         Тус газарт тархвар судлалын судалгаа хийгдэж, ойрын хавьтлуудад хими сэргийлэлт хийгдэж байна. Дамжуулагчийн хяналтыг сайжруулж, олон нийтэд суурилсан тандалтыг өргөжүүлсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top