Эрүү, хүзүүний буглаат үрэвсэл үүсэх нь ихэсчээ

2017 оны 01 сарын 04

"Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг"-ийн Чих, хамар, хоолойн тасгаас иргэдэд сэрэмжлүүлэг болгож дараах мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн үед бидний хэнэггүй байдал, дур мэдэн эмчилгээ хийх, антибиотекийн зохисгүй хэрэглээ зэргээс үүдэлтэйгээр хоолойн махны идээт үрэвслээс /ангина/ шалтгаалсан эрүү, хүзүүний буглаат үрэвсэл үүсэх нь ихэсжээ. Үүнээс үүдэлтэй амь насаа алдах, гоо сайхны хувьд нөхөж баршгүй хохирол учрах нь эрс нэмэгдэж байгаа аж.

Иймд та бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд мэргэжлийн эмчид хандахыг хүсье.

Жич: Энэхүү эмчлүүлэгч нь эдгэрч, удахгүй эмнэлгээс гарах гэж байгаа бөгөөд УНТЭ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын Тасаг, Мэдээгүйжүүлэлт Хагалгааны Нэгдсэн тасаг, Эрчимт Эмчилгээний Тасгийн чадвартай, сэтгэл зүтгэлтэй хамт олонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн байна.


Д.Тамир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(77.56.209.191) 2017 оны 01 сарын 04

Utaanii hor bma

0  |  0
Top