Энэ сарын 11-нээс гурван дүүргийн түргэн тусламжийг 103-т авдаг болно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 08

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаалын дагуу энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн 0-16 хүртэлх насны хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Нийслэлийн түргэн тусламжийн төв үзүүлэх болсон байна.

Үүнтэй холбогдуулан тус төвд шинээр ажилд орсон эмч, дагалдан эмч, салбар нэгжүүдийн нийт эмч нарт ХӨЦМ-ийн шаталсан сургалт, амилуулах суурь тусламж, осол гэмтэл, мэдрэлийн өвчний сургалтыг явуулж эхэлжээ. 

Эх сурвалж: Түргэн тусламжийн төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top