СХД-ийн хүүхдийн эмнэлэгт дулаан хөнжил, халуун хөшиг бэлэглэлээ

2017 оны 01 сарын 09

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн  хүүхдийн эмнэлэгт  ажиллаж хувиасаа дулаан хөнжил болон үлээдэг халуун хөшгийг бэлэглэлээ. 

Тус дүүрэг нь нийт 115 мянган хүүхэдтэй юм. Харин хүүхдийн эмнэлэг нь 165 хэвтэн эмчлүүлэх ортой. Сүүлийн үед ханиад томууний дэгдэлт ихэсч, нөхцөл байдал хүндэрснээс үүдэн нэмэлтээр 50 ортой нэг тасгийг нээн ажиллуулсан байна. Яг өнөөдрийн байдлаар ачаалал ихтэйгээр буюу 245 хүүхдэд үйлчилж байгаа аж. Тус тасгийн эрхлэгч  н.Галсанцэдэн энэ ачаалалтай үед анхаарал хандуулж, туслаж, дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Н.Учралд талархсанаа илэрхийлээ.  УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд парламентад сонгогдсоноосоо хойш уг эмнэлэгт гурав дахь удаагаа ажиллаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн намар хэт халалтын үеэр тус эмнэлгийн эм хадгалалтын хөргүүрийн систем нь эвдэрсэн байхад шийдвэрлэж өгчээ. Мөн ханиад томууны дэгдэлт эхлэх үеэр очиж эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж хүчилтөрөгчийн аппаратыг бэлэглэжээ. 

Өвлийн улиралд ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Мөн утаанаас үүдэн өвчин хүндэрч байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд утаа ихтэй хүнд үед сонгогдсон тойргийнхоо хүүхдийн эмнэлэгт эм тариа болон хүчилтөрөгчийн аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслахыг Улаанбаатараас сонгогдсон бусад гишүүддээ уриалж байгаа юм. Харин ирэх жилээс утааг багасгах асуудлаар шинжлэх ухаанч ажлыг хамтдаа эхлүүлэх хэрэгтэй гэж буй. 


Т.Энхэлээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top